Лос Анжелес Лейкэрс гурав дараалсан ялагдлаа зогсоолоо

Лос Анжелес Лейкэрс гурав дараалсан ялагдлаа зогсоолоо

NBA-ын талбайд өнөөдөр таван тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт өрнөд бүсийг тэргүүлэгч Лос Анжелес Лейкэрс баг өрнөд бүсийн гуравт бичигдэж байгаа Денвер Наггетс багтай тоглолоо. Тоглолт эхнээсээ ойролцоо явагдсан бөгөөд Лейкэрс эцсийн мөчид 121-124 ялалт байгууллаа. Тэд Орлондод ирсэнээсээ хойш гурав дахь хожлоо байгуулаад байгаа бөгөөд дөрвөн хожигдолтой байна. Одоо тэдэнд улирлын ганц тоглолт үлдлээ. Харин дөрөвдүгээр үед Наггетс сэлгээний тоглогчидоороо тоглож бөгөөд Орлондод гурван хожил гурван хожигдолтой байна. Тэдэнд одоогоор хоёр тоглолт үлдээд байна.

Тус тоглолтод Леброн Жеймс 38 минут тоглохдоо 29 оноо, 1 самбар, 12 дамжуулалтаар багаа тэргүүлснэ бол Энтони Дэвис 38 минут тоглохдоо27 оноо, 6 самбар, 5 дамжуулалт, Кайл Кузма 25 оноо, 6 самбарыг гүйцэтгэжээ.  Эсрэг багаас Дозейр сэлгээнээс 19 оноог авч багаа тэргүүлсэн бол багийн лидэр болох Жамал Мурри 24 минут тоглохдоо 14 оноо, Никола Ёокич 24 минут тоглохдоо 12 оноог авчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.