Димиан Лилард 61 оноог авч эцсийн мөчид баг нь хожлоо

Димиан Лилард 61 оноог авч эцсийн мөчид баг нь хожлоо

NBA-ын талбайд 7 тоглолт боллоо. Өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолт Даллас Маверкс болон Портлэнд Трэйл Блэйзэрс багуудын хооронд боллоо. Тус тоглолтод Димиан Лилард 61 оноог авч эцсийн мөчид Портлэнд 134-131 харьцаагаар хожлоо. Ингэснээр 34 хожил 39 хожигдолтой болж плэйоффын 8-д багтлаа. Одоо тэдэнд нэг тоглолт дутуу байгаа бөгөөд сүүлийн тоглолтоо Брүүклин Нетс багтай хийнэ. Харин тэдний араас Мемфис Гриззлис /33 хожил, 39 хожигдол/, Финикс Санс /33 хожил, 39 хожигдол/, Сан-Антонио спөрс /32 хожил, 39 хожигдол/багууд бичигдэж байна. Мөн тэдэнд адил нэг тоглолт дутуу байгаа бөгөөд найм болон есөөр гарсан багууд нэмэлт тоглолтууд хийж плэйоффын сүүлийн эрхийн төлөө өрсөлдөх юм.

Сүүлийн эрхийн төлөө өрсөлдөж байгаа Мемфис Гриззлис одоогоор 7 тоглолт хийснээс 6-д нь хожигдоод байгаа бөгөөд 1-нд хожигдсон байна. Тус багийн хувьд сүүлчийн тоглолт нь дорнод бүсийг тэргүүлэгч Милоуки Багс багтай хийнэ. Тэгвэл тэд хожихгүй л бол 9-с мултрах юм.

Харин Финикс Сансын сүүлчийн тоглолтоо Даллас Мавирекстай хийнэ. Санс Орлондод ирээд 7 тоглолт хийхэд бүгдэд нь хожсон ганц баг байгаа юм.
Грег Поповичоор удирдуулсан Сан-Антонио Спөрс сүүлчийн тоглолт Юта Жазз багтай тоглох болно. Юта Жазз хожчихвол бүсийнхээ 5-р плэйоффд орох боломжтой. Учир нь Oклахома Сити Тандер дараачийн 2 тоглолтод хожигдчихвол тэд байрлалаа солих юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.