"ПСЖ" клуб аваргуудын лигийн аваргын төлөө шалгарч үлдлээ

Европын хөлбөмбөгийн клубуудын дунд хамгийн нэр хүндтэй, хамгийн том тэмцээн болох Аваргуудын лигийн 2019-2020 улирлын тоглолтууд коронавирусийн улмаас Лиссабон хотын хоёр цэнгэлдэхэд зохион байгуулагдаж байгаа бөгөөд хагас шигшээ тоглолтууд ганц, ганц тоглолтоор шийдэгдэж байгаа юм. Тэгвэл өнгөрсөн шөнө шөвгийн дөрвийн эхний тоглолт Германы "Лейпциг" клуб Францийн "Парис Сент Жермен" клубтэй тоглож 0-3 харьцаагаар Францийн баг аваргын төлөө шалгарч үлдлээ.

Тус тоглолтод 13 минутад Маркинос гоолын салхийг хагалсан бол Ди Мария 42 минутад, Бернат 58 минутад тус тус гоолджээ. Тэдний өрсөлдөгч баг өнөө шөнө тодрох бөгөөд Францийн "Лион" клуб Германы "Байерн Мюнхэн" багууд тоглох билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.