Бостон Селтикс бүсийн аваргын төлөө Миами Хит багтай тоглохоор боллоо

Бостон Селтикс бүсийн аваргын төлөө Миами Хит багтай тоглохоор боллоо

NBA-ын талбайд хоёр тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт өнгөрсөн жилийн аварга Торонто Репторс баг Бостон Селтикс багтай плэйоффын хоёрдугаар шатны тоглолтын цувралын сүүлийн буюу долоо дахь тоглолтоо хийлээ. Тоглолтод хоёр баг энэ тэнцүү өрсөлдсөн бөгөөд шийдвэрлэх мөчид Селтикс илүү байж чадсанаар 92-87 харьцаагаар Селтикс хожлоо. Улмаар цувралыг 4-3 харьцаагаар хожиж, дорнод бүсийн аваргын төлөө Миами Хит багтай тоглохоор боллоо.

Тус тоглолтод Жейсон Тэйтум 29 оноо, 12самбар, 7 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Жейлон Броун 21 оноо, 8 самбар, Маркус Смарт 16 оноо, Кэмба Уолкер 14 оноог авчээ.Эсрэг багаас Фред Ванвлеед 20 оноогоор багаа тэргүүлжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.