Денвер Наггетс хожиж долоо дахь тоглолт гаргалаа

Денвер Наггетс хожиж долоо дахь тоглолт гаргалаа

NBA-ын талбайд ганц тоглолт боллоо. Денвер Наггетс болон Лос Анжелес Клипперс багтай плэйоффын хоёрдугаар шатны цувралын 6 дахь тоглолтыг хийлээ. Тоглолтын эхний хагасыг Наггетс 16 онооны дутуу дуусгасан ч, хоёрдугаар хагаст гайхалтай тоглолтыг үзүүлж 98-111 харьцаагаар хожлоо. Улмаар цувралыг 3-3 болгож тэнцүүлж шийдвэрлэх долоо дахь тоглолтыг дахин гаргалаа. Тэд өмнөх шатанд Юта Жазз багтай мөн адил 3-1 ээс эргэн ирж гайхалтай хожлыг байгуулсан бол энэ удаа дахин 3-1 ээс эргэн ирж долоо дахь тоглолтыг гаргалаа. Шийдвэрлэх тоглолт нөгөөдөр буюу энэ сарын 16-ны өглөө болно.

Тус тоглолтод Никола Ёокич 34 оноо, 14 самбар, 7 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Жамал Муррэй 21 оноо, 5 самбар, 5 дамжуулалт, Гарри Харрис 16 оноог авчээ. Эсрэг багаас Пол Жорж 33 оноо, Кавай Леонард 25 оноо, 8 самбарыг гүйцэтгэжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.