ОЛИМПИЙН МУЗЕЙД ТАВТАЙ МОРИЛНО УУ

ОЛИМПИЙН МУЗЕЙД ТАВТАЙ МОРИЛНО УУ
Монголын үндэсний олимпийн хорооны "Олимпийн музей" нь нийт ард иргэдэд Олимпийн боловсрол, үнэт зүйлсийг сурталчлан таниулах, Олимпизмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, дэлхий дахинаа эх орныхоо нэрийг мандуулсан шилдэг тамирчдаа алдаршуулах зорилгоор үйл ажиллагаагаа явуулж буй билээ.
Дэлхий дахинаа тархаад буй цар тахлын уршгаар 2020 оны 02 дугаар сараас үйл ажиллагаагаа түр зогсоосон Олимпийн музей нь Монгол улсын засгийн газар, Онцгой байдлын ерөнхий газрын заавар, зөвлөмж, журмыг баримтлан, үнэ төлбөргүйгээр дахин хөшгөө нээж байна.
Олимпийн музей нь Олон улсын олимпийн музейн түншийн статустай бөгөөд Азийн спортын музейн холбоо /ASMA/-ны гишүүн билээ.
Олимпийн музейд одоогоор Монгол улсын Олимпийн хөдөлгөөний 500 гаруй нэр төрлийн түүхэн үнэт үзмэрүүд байрлаж байна.
Нийт спорт сонирхогчид, хүүхэд багачууд, оюутан залуус та бүхнийг Олимпийн хөдөлгөөний түүхэн замналтай танилцах Олимпийн музейд зочлохыг урьж байна.
ХАЯГ:
- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Монголын үндэсний олимпийн хороо;
ЦАГИЙН ХУВААРЬ:
- Ажлын өдрийн 10:00-17:00 цагт ;
АНХААРАХ ЗҮЙЛС:
- Үзэгчид амны хаалт зүүсэн байх;
- Нэг дор 20 хүртэлх үзэгчдийг хүлээн авах боломжтой;
ХОЛБОО БАРИХ:
- 99040530;
- Gombodorj@Olympic.mn;

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.