Денвер Наггетс 3-1-ээс эргэн ирж, ЛА Клипперс багийг гэрт нь хариуллаа

Денвер Наггетс 3-1-ээс эргэн ирж, ЛА Клипперс багийг гэрт нь хариуллаа

NBA-ын талбайд хоёр тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Лос Анжелес Клипперс баг 3-1 харьцаагаар хожигдож байгаад 3-3 болгож тэнцүүлсэн Дэнвер Наггетс багтай тоглолоо. Тоглолтын эхний хагасыг хоёр оноогоор тэргүүлж байсан Клипперс сүүлийн хагаст тааруухан тоглолтыг үзүүлж 15 оноогоор хожигдож дуусгаж энэ улирлаа дуусгалаа. Харин Наггетс өрнөд бүсийн аваргын төлөөх цувралд үлдэж Лос Анжелес Лейкэрс багтай тоглохоор боллоо.

Наггетс багийн хувьд нэг плэйоффд 3-1 гэсэн хожигдож байсан цувралаас хоёр ч удаа эргэн ирсэн анхны тохиолдол боллоо. Тэд өмнөх плэйоффын эхний шатны цувралд Юта Жазз багтай тоглож 3-1 гэсэн хожигдож байсан цувралаас эргэн ирж хожиж байсан билээ. Харин Лос Анжелес Клипперс багийн дасгалжуулагч Док Риверс 3-1 гэсэн тэргүүллээс гурван удаа хожигдсон цор ганц дасгалжуулагч болсон байна.

Тус тоглолтод Жамал Муррэй 40 оноо, 4 самбар, 5 дамжуулалтаар бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Никола Йокич 16 оноо, 22 самбар, 13 дамжуулалтаар трипл дабл гүйцэтгэжээ. Тэрбээр плэйоффын цувралын 7 дахь тоглолтын 3-н үед трипл дабль хийсэн анхны тоглогч болсон байна. Эсрэг багаас Монтрез Харрел 20 оноог авч багаа тэргүүлсэн бол тус багийн гол тоглогч Кавай Леонард 14 оноо, 6 самбар, 6 дамжуулалт, Пол Жорж 10 оноо, 4 самбараас бөмбөг авчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.