Бостон Селтикс хожиж, цувралыг ойртууллаа

Бостон Селтикс хожиж, цувралыг ойртууллаа

NBA-ын талбайд өнөөдөр плэйоффын дорнод бүсийн аваргын төлөө тоглож байгаа Бостон Селтикс болон Миами Хит багуудын цувралын гурав дахь тоглолт боллоо. Тус тоглолтын эхний үеэс Селтикс тэргүүлж эхэлсэн бөгөөд тэргүүлэлээ алдалгүй явсаар 117-106 харьцаагаар хожлоо. Улмаар Селтикс цувралыг 2-1 болгож ойртууллаа. Хоёр багийн дараагийн тоглолт пүрэв гарагт буюу энэ сарын 24-ны өглөөний 08:30 цагт болно.

Тус тоглолтод Жейсон Тэйтум 25 оноо, 14 самбар, 8 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Жейлон Броун 26 оноо, 7 самбар, 5 дамжуулалт, Кэмба Уолкер 21 оноо, 6 самбар, Маркус Смарт 20 оноо, 4 самбар, 6 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Эсрэг багаас Бэм Адебайо 27 оноо, 16 самбараас бөмбөг авч бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Жимми Батлер 17 оноо, Тайлер Херро 22 оноо, Горан Драгич 11 оноог авчээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.