АНУ: “Шинэ ерөнхийлөгч томилогдтол дээд шүүхийн шүүгчийг сонгохгүй”

АНУ: “Шинэ ерөнхийлөгч томилогдтол дээд шүүхийн шүүгчийг сонгохгүй”

АНУ-ын Дээд шүүхийн шүүгч Рут Бейдер Гинзбург нойр булчирхайн хорт хавдарын улмаас 87 насандаа баасан гаригт таалал төгслөө. Тэрээр 1993 оноос хойш АНУ-ын Дээд шүүхийн шүүгчээр ажилласан юм. Ерөнхийлөгчийн сонгуулиас сар гаруй хугацааны өмнө Дээд шүүхийн шүүгчийн суудал эзгүйрсэн нь АНУ-ын Сенатын танхимын хувьд таамаглаагүй үйл явдал боллоо. Ийн дараагийн дээд шүүхийн шүүгчийг хэзээ сонгох, ямар хүн байх талаарх асуудал хоёр намын хооронд хагарал үүсгээд байна. Дээд шүүхийн шүүгчийн орон тоог Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгч нэр дэвшүүлэх эрх мэдэлтэй. Тэгвэл ерөнхийлөгч Дональд Трамп “Би ирэх долоо хоногт нэр дэвшигчээ тодруулна. Энэ нь эмэгтэй хүн байх болно. Яг үнэндээ энэ суудалд эрэгтэй гэхээс илүү эмэгтэй хүн тохирно гэж боддог” гэж Өмнөд Каролина мужийн Файетвилл хотод бямба гаригт сонгуулийн сурталчилгаа хийх үеэрээ  мэдэгджээ. Харин сөрөг хүчин Жо Байдены  Ардчилсан намынхан сонгуулиар бүрэлдсэн шинэ сенат ирэх онд хуралдах хүртэл шүүгчийн суудлыг хоосон  байлгахын төлөө тэмцэнэ гэдгээ амлаад байна. Энэ талаар сенатч Дик Дурбин “Одоогийн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусч, шинэ ерөнхийлөгчтэй болох хүртэл Дээд шүүхийн шүүгчийг сонгохгүй” гэсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.21 ДАВАА № 182 (6407)

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.