Энтони Дэвисын цаг дуусах мөчид шидэлтээ амжилттай болгож, баг нь хожил байгууллаа

Энтони Дэвисын цаг дуусах мөчид шидэлтээ амжилттай болгож, баг нь хожил байгууллаа

NBA-ын талбайд өнөөдөр өрнөд бүсийн аваргын төлөө өрсөлдөж байгаа Лос Анжелес Лейкэрс болон Денвер Наггетс багуудын цувралын хоёр дахь тоглолт боллоо. Өмнөх тоглолт Лейкэрс хожоод байсан бөгөөд энэ удаа эхний үеийн дунд хэсэгт Наггетс оноогоор илүү гарсан ч удалгүй оноогоо бариулж эхний үе 8 онооны зөрүүгээр дууссан юм. Улмаар хоёр болон гуравдугаар үед оноо зөрүү холдож 16 хүрч байжээ. Харин шийдвэрлэх үеийн төгсгөлд Наггетс дахин оноог ойртуулж нэг оноогоор тэргүүлсэн байсан ч Энтони Дэвис цаг дуусах мөчтэй зэрэгцэж шидэлтээ амжилттай болгосноор тоглолт 103-105 харьцаагаар Лейкэрс хожил байгууллаа. Улмаар цуврал 2-0 болсон бөгөөд дараагийн тоглолт нөгөөдөр буюу энэ сарын 23-ны өглөөний 09:00 цагт болно. 

Тус тоглолтод Леброн Жеймс 31 оноо, 9 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Леброн Жеймс 26 оноо, 11 самбар, Кентавиус Колдуэлл-Поп, Дэнни Грин нар 11 оноог авчээ. Эсрэг багаас Никола Ёокич 30 оноо, 6 самбар, 9 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Жамал Муррэй 25 оноо, 6 самбар, 4 дамжуулалт, сэлгээнээс Майкл Портер ЖР 15 оноог авчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.