Зочид буудалд эрэгтэй, эмэгтэй хүмүүс боомилж нас барсан хэрэг гарлаа

Зочид буудалд эрэгтэй, эмэгтэй хүмүүс боомилж нас барсан хэрэг гарлаа
Өчигдөр буюу наймдугаар сарын 23-ны орой 18.10 минутын орчимд нэгэн харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, эрэгтэй, эмэгтэй хоёр хүн зочид буудалд боомилж нас баржээ.
30 ба 32 настай эдгээр хүмүүс Баянзүрх дүүрэгт байрлах нэгэн зочид буудалд ороод, ийм байдалтай олджээ.
 
Хэргийг цагдаагийн байгууллага үргэжлүүлэн шалгаж буй бөгөөд гадны нөлөөтэй эсэх, хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулахаар цагдаагийн бүрэлдэхүүн ажиллаж байгаа юм байна.
 
Эх сурвалжийн мэдээлснээр өөрсдийгөө боомилж нас барсан эхнэр нөхөр уг зочид буудалд 2-3 хоносон бөгөөд гурван хүүхэдтэй, их хэмжээний өр төлбөртэй байсан учраас ийн амиа егүүтгэсэн байж болзошгүй талаар мэдээллээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.