С.Энхболд: Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн бүх иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар бэлдэж байна

С.Энхболд: Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн бүх иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар бэлдэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг он дуустал буюу арванхоёрдугаар сарын 31-ийг дуустал сунгалаа. Одоогийн хэрэгжиж байгаа улбар шар түвшинд ямар нэг өөрчлөлт гарахгүй.

Авлигын асуудлаар гомдол гарч байгаа нийслэлд газар авах асуудлыг хойшлуулахаар боллоо. Аймгийнх хэвийн үргэлжилнэ.

ЭМ-ийн сайд С.Энхболд "Нийт хүн амын урьдчилан сэргийлэх ирт илрүүлгийн шинжилгээг хэрэгжүүлэхээр яригдаж байна. Манай улсад тэргүүлэх өвчлөлийн таван чиглэлийг авч үзнэ.

ЭМДС-аас олгодог насны багцыг шинэчлэх, хүн амыг жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг байх ажлыг хийх ажлын хэсэг гарсан.

Энэ багц шинжилгээ нь 13-45 мянган төгрөгийн хэмжээтэй. Насны багцын нэр төрлийг олшруулж, хөдөө орон нутгийн дэд бүтэц, чадавхыг эрчимжүүлнэ.

2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн бүх иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар бэлдэж байна." хэмээлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.