"Алдар Танан Гарьд" баг Монголын дээд лигийн аваргын цомыг 2 жил дарааллан өргөлөө

Монголын сагсан бөмбөгийн өнөө цагийн ривал болсон хоёр багийн зургаа дахь тоглолт Хасын Хүлэгүүд болон Алдар Танан Гарьд багуудын хооронд өчигдөр орой Спортын төв ордонд хөл тавих зайгүй, дүүрэн үзэгчтэй явагдлаа. Тус цувралыг 3-2 харьцаагаар Алдар Танан Гарьд баг тэргүүлж байсан юм.

Эхний хагаст Хүлэгүүд гурван оноогоор тэргүүлж байсан бөгөөд гуравдугаар үед хоёр баг 24 оноог ижилхэн авчээ. Шийдвэрлэх үед Алдар Танан Гарьд багаас О.Эрдэнэцогт болон Г.Билгүүн нар гайхалтай тоглолтыг үзүүлсэн бөгөөд 77-81 харьцаагаар хожил байгуулж хоёр жил дарааллан аваргын цомыг өргөлөө.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.