Модны 2-ын замыг хаалаа

Модны 2-ын замыг хаалаа

Зам засварын ажилтай холбогдуулан Модны 2 орчмын замыг өнөөдрөөс хаахаар боллоо. Хязгаарлалт энэ сарын 10-ны 06:00 цаг хүртэл үргэлжлэх юм. Энэ хугацаанд авто замын 500 метр хүртэл асфальт-бетонон хучилтын ажлыг хийхээр төлөвлөжээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 17, 18, 19 дүгээр хорооны нутаг Амарсанаагийн гудамжнаас Чингүнжавын гудамж хүртэлх 1.06км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд зам хааж, дээрх засварын ажлыг хийж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар тус замын 500 метр газарт цементээр бэхжүүлдэг суурь тавьжээ. Зам хаах жолооч нарыг дараах маршрутаар замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөв. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.