Башёг тэргүүлэгч нар өнөөдөр хоорондоо барилдана

Башёг тэргүүлэгч нар өнөөдөр хоорондоо барилдана

Мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын тэмцээн буюу кюүшюү башё арванхоёр дахь өдрөө өчигдөр болж өндөрлөлөө.

Тус башёд Ёкозүна Хакүхо М.Даваажаргал, Ёкозүна Какүрюү Ананд хоёр аварга хоёулаа гэмтлийн улмаас зодоглоогүй бөгөөд монгол бөхчүүдээ манлайлж Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ комүсүби цолтойгоор барилдаж байна. Тэрбээр өчигдөр секиваки Метакүмитэй барилдаж давлаа. Улмаар 10 даваа хоёр унаатай болсон бол өнөөдөр түүний өрсөлдөгч нь маэгаширагийн 10-аас барилдаж байгаа Рюдэнтэй барилдана. Мөн нэг унаатайгаар башёг тэргүүлж байгаа озеки Такакейшо, М-17 Шиманоуми нар өнөөдөр хоорондоо таарч барилдана.

Одоогоор башёг озеки Такакейшо, М-17 Шиманоуми нар нэг унаатайгаар тэргүүлж байгаа бол комүбүби Тэрүнофүжи хоёр унаатай байгаа бол М-10 Рюдэн нар гурван унаатайгаар араас нь нэхэж байна.

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал
Ёкозүна Какүрюү Ананд
Комүсүби Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 10-2
Маэгашира-1 Кирибаяма Б.Лхагвасүрэн 2-10

Маэгашира-6 Тамаваши Мөнх-Оргил 6-6
Маэгашира-13 Хошорюү С.Бямбасүрэн 7-5
Маэгашира-13 Ичиножу А.Ичинноров 5-7
Маэгашира-16 Чиёошома Г.Мөнхсайхан 6-6

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.