Монтрез Харрел Лос Анжелес Лейкэрс багтай хоёр жилийн гэрээ байгууллаа

Монтрез Харрел Лос Анжелес Лейкэрс багтай хоёр жилийн гэрээ байгууллаа

Өнгөрсөн шөнөөс чөлөөт тоглогчдыг худалдаж авах цонх нээгдсэн билээ. Тэгвэл дөнгөж сая Лос Анжелес Лейкэрс баг Монтрез Харрелийг багтаа нэгтгэж чадлаа. Түүнтэй хоёр жилийн 19 сая ам.долларын гэрээг байгуулсан бөгөөд хоёр дахь жил нь тоглогчоос хамааралтай юм байна.

Тэрбээр өнгөрсөн улиралд Лос Анжелес Клипперс багийн сэлгээнээс тоглож байсан бөгөөд 18.6 оноо, 7.1 самбар, 1.7 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Мөн Лейкэрс Весли Мэттьюсийг багтаа нэгтгээд байсан билээ.

ЧӨЛӨӨТ АГЕНТЫН ЦОНХ НЭЭГДСЭНЭЭС ХОЙШ:

Кристиан Вүүд 3 жилийн 41 саяар Рокетстой гэрээ байгууллаа

Деррик Жонс Жуниор 2 жилийн 19 саяар Портланд Трэйл Блэйзерст нэгдлээ
Жэйсон Тэтум Бостон Селтикстэй 5 жилийн 163 саяын гэрээ сунгав.
Дуайт Ховард 1 жилийн гэрээгээр Филаделфиа 76 багруу явахад ойрхон байна.
Родни Хүүд Портлэнд багтайгаа 2 жилийн 21 саяын гэрээ байгууллаа.
Данило Галлинари Атланта Хокс багтай 3 жилийн 62 саяын гэрээ байгууллаа.
Деррик Фэйворс Ютад эргэн ирж, 3 жилийн 27 саяын гэрээ байгууллаа.
ДиАарон Фокс Сакраменто Кингстэй 5 жилийн 163 саяын гэрээ байгууллаа.
Жордан Кларксон Юта Жаззтай 4 жилийн 52 саяын гэрээ байгуулав.
Патрик Паттерсон Клипперстэй 1 жил
Жалил Окафор Дэтройттой 2 жил
Мэйсон Пламли Дэтройттой 3 жилийн 25 сая
Весли Мэттьюс Лэйкерстэй 1 жилийн 3.6 сая
Майерс Леонард Майами Хиттэй 2 жил
Горан Драгич Майами Хиттэй 2 жилийн 37 сая
Жаред Дадли Лэйкерстэй 1 жилийн 2.5 сая
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.