"Ливерпүүл" талбайдаа хожигдол хүлээлээ

Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргын лигийн хэсгийн тоглолтууд үргэлжилж байна. Өнгөрсөн шөнө А, В, С, D хэсгийн 4-р тойргын тоглолтууд боллоо. D хэсгийг тэргүүлэгч Английн "Ливерпүүл" талбайдаа Италийн "Аталанта" клубтай тоглож 0-2 харьцаагаар хожигдлоо. Тоглолтын 60 минутад Гомесийн дамжуулалтаар Иличич, оруулсан болсон үүнээс дөрвөн минутын дараа Гозенс эцсийн цэгийг тавьжээ. "Ливерпүүл" 9 оноотойгоор хүснэгтийг тэргүүлэгч хэвээр үлдсэн бол "Аталанта" 7 оноотойгоор Аякстай тэнцлээ.

Энэ хэсгийн нөгөө тоглолт Голландын "Аякс"-ын талбайд Данийн "Мидтьюлланд" клубтэй тоглож 3-1 харьцаагаар хожжээ. Тоглолтын эхний хагас 0-0 харьцаагаар өндөрлөсөн бол хоёрдугаар хагаст 47 минутад Гравенберх гоолын салхийг хагалсан бол үүнээс хоёр минутын дараа Мазрауи, 66 минутад Нерес гоолджээ. Харин эсрэг багийн ганц гоолыг торгуулийн цохилтоос 80 минутад Мабил оруулжээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.