Бясалгал хийхээр яваад алга болсон 25 настай эмэгтэйн цогцос жорлонгийн нүхнээс олджээ

Бясалгал хийхээр яваад алга болсон 25 настай эмэгтэйн цогцос жорлонгийн нүхнээс олджээ

Одоогоос жил 2 сарын өмнө буюу 2020 оны 7 сарын 31-ний өдөр Нийслэлийн Налайх дүүргийн 6-р хороо ,Тэнгэрийн энерги бясалгалын төвд орчим Хан-Уул дүүргийн 2-р хорооны иргэн 25 настай О гэгч эмэгтэй сураггүй алга болсон байдаг. Тухайн үед Налайх дүүргийн Онцгой байдлын алба хайгчид болон сураггүй болсон эмэгтэйн ар гэрийхэн эрлийн үйл ажиллагааг идэвхитэй явуулсан бөгөөд иргэн О-г эрэн сурвалжлах үйл ажиллагаа өнөөдрийг болтол тасралтгүй үргэлжлэн , эмэгтэйн гэр бүлийхэний хүлээлт тасраагүй байсан билээ. Тэгвэл өчигдөр буюу 2021 оны 10 сарын 11-ний өдөр Налайх дүүргийн 6-р хороонд “Ээлтэй” гэх газарт цогцос байж болзошгүй гэх дуудлага 17:30 цагт Цагдаагийн байгууллагад ирсэн бөгөөд дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад тухайн 2метр орчим гүн жорлонгийн нүхэн дэхь цогцос нь 2020 оны 7-р сард бясалгал хийхээр явсан иргэн О гэх эмэгтэйн цогцос байж болзошгүйг эхний байдлаар тогтоогоод байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.