Г.Алтанабагана торгуулийн тойрогт барилдана

Г.Алтанабагана торгуулийн тойрогт барилдана

2021 онд IJF буюу олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж “Доха Мастерс 2021” тэмцээний гурав дахь өдөр эрэгтэй -90 кг, -100 кг, +100 кг, эмэгтэй -78, +78 кг жингийн барилдаанууд болох бөгөөд манай улсаас хоёр бөх барилдана.

Эрэгтэй -90 кг жинд Г.Алтанабагана хэсгийн аваргын төлөө дэлхийн аварга Нидерландын Ноел Ван Т Эндтэй барилдаж харамсалтайгаар эцсийн мөчид вазари үнэлгээ алдаж ялагдлаа. Улмаар торгуулийн барилдаан хийх бөгөөд Гүржийн Лаша Векауритэй барилдана.

Тэрбээр эхний тойрогтоо Бразилийн бөх Рафаэль Македотой барилдаж вазари үнэлгээгээр ялсан бол хоёрдугаар тойрогтоо Италийн Николас Мунгаитай тааран барилдаж мөн вазари үнэлгээгээр ялалт байгуулсан байна.

Харин нөгөө тамирчин +100 кг жинд өрсөлдөх Ө Дүүрэнбаяр юм. Тэрбээр эхний тойрогтоо Израйлын Ор Сэссонтой барилдаж ялагдсан билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.