Жеймс Харден шинэ багтаа ирээд 30 оноотой трипл дабл хийсэн түүхэндэх анхны тоглогч болсон

Жеймс Харден шинэ багтаа ирээд 30 оноотой трипл дабл хийсэн түүхэндэх анхны тоглогч болсон

NBA-ын талбайд 7 тоглолт болох ёстой байсан ч Финикс Санс, Индиана Пэйсэрс багуудын тоглолт хойшилсноор 6 тоглолт болжээ. Брүүклин Нетс өнөөдөр талбайдаа Орлондо Межик багтай тоглож 122-115 харьцаагаар хожлоо. Улмаар 8 хожил, 6 хожигдолтой болж дорнод бүсийн 5 бичигдэж байгаа бол Орлондо Межик 6 хожил, 7 хожигдолтой болж 6-рт эрэмбэлэгдэж байна.

Кэвин Дурант 42 оноогоор багаа тэргүүлсэн бол солилцоогоор шинэ багтаа эхний тоглолтоо хийсэн Жеймс Харден 32 оноо, 12 самбар, 14 дамжуулалтаар трипл дабл гүйцэтгэжээ. Тэрбээр Шинэ багтаа ирээд 30 оноотой трипл дабл хийсэн түүхэндэх анхны тоглогч болсон. Эсрэг багаас Никола Висевич 34 оноо, 10 самбар, 7 дамжуулалтаар багаа тэргүүлжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.