Саид Моллаей Алтан медалийн төлөө барилдана

Саид Моллаей Алтан медалийн төлөө барилдана

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй олимпийн эрхийн оноо олгох Тель Авивын "Гранд Слам" өчигдөр /2021.02.18/ эхэлсэн билээ. Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлж ДАШТ-ий алт, хүрэл медальт Саид Моллаей ганцаараа Израильд газардсан. Тэрбээр -81 кг-ийн жингийн В хэсэгт багтсан бөгөөд медалийн төлөө ОХУ-ын бөх Аслан Лаппинаговтой барилдаж ялснаар Алтан медалийн төлөө барилдах эрхтэй боллоо. Алтан медалийн төлөө Узбекистаны бөх Шарофиддин Болтабоевтой барилдана. Медалийн төлөөх барилдаанууд манай цагаар 11.00 цагт эхэлнэ.

Тэрбээр эхний тойрогтоо хийлж, дараагийн тойрогт Азарбайжаны Зелим Ткаев барилдаж хоёр удаа базари үнэлгээ авч ялалт байгуулжээ. Гуравдугаар тойрогт Италийн бөх Антонио Эспоситотой барилдаж базари үнэлгээгээр ялаад байсан бөгөөд В хэсгийн аваргын төлөө Германы Доминик Ресселтэй барилдаж базари үнэлгээгээр ялалт байгуулаад байгаа билээ. “Токио-2020” олимпийн наадмын эрхийн оноо олгох энэхүү тэмцээнд эрэгтэй 248, эмэгтэй 174, нийт 422 жүдоч оролцож байгаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.