Саид Моллаей мөнгөн медаль хүртлээ

Саид Моллаей мөнгөн медаль хүртлээ

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй олимпийн эрхийн оноо олгох Тель Авивын "Гранд Слам" өчигдөр /2021.02.18/ эхэлсэн билээ. Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлж ДАШТ-ий алт, хүрэл медальт Саид Моллаей ганцаараа Израильд газардсан. Тэрбээр -81 кг-ийн жингийн В хэсэгт багтсан бөгөөд алтан медалийн төлөө Узбекистаны бөх Шарофиддин Болтабоевтой барилдаж хоёр базари үнэлгээгээр ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр эхний тойрогтоо хийлж, дараагийн тойрогт Азарбайжаны Зелим Ткаев барилдаж хоёр удаа базари үнэлгээ авч ялалт байгуулжээ. Гуравдугаар тойрогт Италийн бөх Антонио Эспоситотой барилдаж базари үнэлгээгээр ялаад байсан бөгөөд В хэсгийн аваргын төлөө Германы Доминик Ресселтэй барилдаж базари үнэлгээгээр ялсан бол медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын бөх Аслан Лаппинаговтой барилдаж ялсан билээ. “Токио-2020” олимпийн наадмын эрхийн оноо олгох энэхүү тэмцээнд эрэгтэй 248, эмэгтэй 174, нийт 422 жүдоч оролцож байгаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.