Брүүклин Нетс өрнөдөөр хийсэн аялал тоглолтод тав хожлоо

Брүүклин Нетс өрнөдөөр хийсэн аялал тоглолтод тав хожлоо

NBA-ын талбайд 8 тоглолт боллоо. Өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолт Лос Анжелес Лейкерс талбайдаа Брүүклин Нетс багтай тоглож эцсийн мөчид 112-108 харьцаагаар Нетс хожлоо. Улмаар Нетс өрнөд бүсээр хийж байгаа сүүлийн 5 аялан тоглолтод /Голдэн Стэйт Уорриорс, Финикс Санс, Сакермэнто Кингс, Лос Анжелес Лейкэрс, Лос Анжелес Клипперс/ тавууланд нь ялалт байгуулж 20 хожил, 12 хожигдолтой болж дорнод бүсийн 2-рт бичигдэж байна. Харин Клипперс 22 хожил, 10 хожигдолтой болж өрнөд бүсийн 3-рт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод Кэвин Дурант тоглоогүй бол Жеймс Харден 37 оноо, 11 самбар, 7 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Кари Ирвинг 28 оноо, 8 дамжуулалт, Жой Харрис, ДиАндре Жордан, Брюс Броун нар 13 оноог тус тусдаа авчээ. Эсрэг багаас Кавай Леонард 29 оноо, 13 самбар, Пол Жорж 34 оноо, 6 самбар, 7 дамжуулалтыг авчээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.