Ирэх сарын 14-нд улсын харцага цолтой бөхчүүд оролцох бөхийн барилдаан болно

Ирэх сарын 14-нд улсын харцага цолтой бөхчүүд оролцох бөхийн барилдаан болно

Монголын Үндэсний бөхийн холбооноос ирэх сард Монгол бөхийн өргөөнд бөхчүүдийн цуврал барилдаан зохион байгуулахаар шийдвэрлэжээ. 

МҮБХ "Грийн шоу продакшн"-тай хамтран "Хийморь" төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа аж. Уг төслөөр шинэлэг хэлбэрийн онц сонирхолтой, шагналын сан өндөр, бөх сонирхогчдын таашаалд нийцсэн, энэ цагийн идэр залуу, улс аймгийн цолтой шилдэг бөхчүүдийн цуврал барилдааныг зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Эхний барилдаанд улсын харцага цолтой бөхчүүд оролцох бөгөөд барилдаан гуравдугаар сарын 14-ний ням гарагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах юм байна. Бөхчүүдийг хоёрдугаар сарын 25-ны өдөр Монгол бөхийн өргөөнд барилдааны техникийн зөвлөгөөнд хүрэлцэн ирэхийг урьжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.