Өдөрт бүртгэгдэх халдварын тоо нэмэгдэж байна

Өдөрт бүртгэгдэх халдварын тоо нэмэгдэж байна
Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит тоон мэдээллээ танилцууллаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд халдварын 585 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 358 нь Улаанбаатар хотод, 196 нь орон нутагт батлагдлаа. Мөн гаднаас зөөвөрлөгдсөн дөрвөн тохиолдол байна. Энэ хугацаанд халдварын улмаас нас барсан гурван тохиолдол бүртгэгджээ. Ялангуяа энэ долоо хоногоос халдварын тохиолдлын тоо өдөр бүр нэмэгдэх хандлагатай байна. 
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2474 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 4046 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.
 
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
 
Хөнгөн- 667
Хүндэвтэр- 1577
Хүнд- 208
Маш хүнд 22 хүн байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.