Дахиж халдвар авсан иргэдэд эмийн багц олгохгүй байх шийдвэр гаргаагүй

Дахиж халдвар авсан иргэдэд эмийн багц олгохгүй байх шийдвэр гаргаагүй

Коронавирусийн халдвар авсаад гэрээр эмчлүүлж буй иргэдэд өрхийн эмнэлгээс нь эмийн багц олгодог. Тэгвэл эмийн багцыг хоёр дахь удаагаа халдвар авсан иргэдэд олгохгүй байхаар ЭМДЕГ-аас шийдвэрлэсэн гэх мэдээлэл гарсан. Энэ талаар ЭМДЕГ-аас тодруулахад "Коронавируст халдвараар давтан өвдөж гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд эмийн багц олгохгүй байх шийдвэр гаргаагүйг албан ёсоор мэдэгдэж байна. Бид өрхийн эмнэлгүүдэд шаардлагатай санхүүжилтыг олгоод явж байна. Ингэхдээ өрхийн эмнэлгээс ирүүлсэн мэдэгдэлд үндэслэдэг" гэсэн юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.