Маргааш УИХ-ын ээлжит бус чуулган хуралдана

Маргааш УИХ-ын ээлжит бус чуулган хуралдана

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газрын зарим гишүүдийг хүлээн авч уулзсан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх инфляцын түвшин нэмэгдэж, 2021 онд улсын хэмжээнд 13.4 хувьд хүрсэн нь бага, дунд орлоготой иргэдийн амьжиргааг хамгаалах шаардлагыг зүй ёсоор бий болгож байгааг онцолсон. Иймд нийгмийн зорилтот бүлгүүд, тухайлбал ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг, эхчүүд болон бусад халамж нэн шаардлагатай иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэн ажиллахыг Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл болгосон юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн саналын хүрээнд өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хороо болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хамтран тэтгэвэр, тэтгэмж нэмэх асуудлаар хуралдах гэж байна. Улмаар маргааш УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг товлон хуралдуулж, тэтгэвэр тэтгэмж нэмэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.