Л.Энх-Амгалан: МУИС-ийн нэрийг МҮИС болгон өөрчлөнө

Л.Энх-Амгалан: МУИС-ийн нэрийг МҮИС болгон өөрчлөнө

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан МУИС-ийн нэрийг МҮИС болгон өөрчлөх талаар дараах тайлбарыг өглөө.

Тэрбээр “Өнөөдөр Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны тогтолцоо үүссэний 80 жилийн ой болж байна. Энэ түүхийг МУИС 80 жилийн хугацаанд бичиж үлдээсэн байна.

1992 онд Монгол Улсын Ардын их хурлын тогтоолоор Монгол Улсын Үндэсний их сургууль хэмээх нэр МУИС-д олгогдсон. Иймээс МҮИС гэх нэр бол МУИС-ийн оюуны өмч. МУИС-ийн өнгөрсөн 80 жилийн туршлагаар бичсэн түүх юм. Тиймээс хэн нэгэн этгээдийн хууль бус үйлдлээр, хэн нэгэн этгээдэд МҮИС гэх нэрийг өмчлүүлж, ашиглуулж болохгүй. Тэгвэл гэмт хэрэг болно.

Тийм учраас өнөөдрийн хурлаар МҮИС гэх нэр МУИС-д хадгалагдаж үлдэх ёстой гэсэн шийдвэр гарлаа. Энэ талаарх маргаан олон жил үргэлжилсэн. Хамгийн сүүлд оюуны өмчийн маргаанд МУИС ялсан. Тиймээс МҮИС гэх нэр МУИС-д хадгалагдах эрхзүйн орчин бүрдэж байна” гэлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.