“Эко констракшн” ХХК-ийн хамт олон “АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” цусны хандивын аян зохион байгууллаа

“Эко констракшн” ХХК-ийн хамт олон  “АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” цусны хандивын аян зохион байгууллаа

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд тархсан цар тахал, хөл хорионы улмаас Цус сэлбэлт, судлалын төв цусны бүлгийн хамааралд орж, цус цусан бүтээгдэхүүний нөөцийн хомсдолд ороод байгаа билээ.

“Эко констракшн” ХХК-ийн хамт олон 20 жилийн ойгоо тохиолдуулан цусны донорын үйлсийг дэмжих, цус, цусан бүтээгдэхүүний нөөц хангамжийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран “АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” сайн үйлсийн аяныг 2022 оны 09 сарын 29-ны өдөр амжилттай зохион байгуулж нийт 290 хүн цусны хандив өглөө.

Үндэсний бүтээн байгуулагч “Эко констракшн” ХХК нь 2017, 2019 онуудад мөн цус хандивлах аяныг зохион байгуулж нийт 300 гаруй ажилчид энэхүү хүмүүнлэгийн үйлсэд нэгдэж байсан. Түүнчлэн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллагын хувьд байгуулагдсан цагаасаа хойш Монгол орны ирээдүй болсон балчир үрсийн эрүүл мэнд, эрдэм боловсрол, нийгмийн сайн сайхны төлөө чиглэсэн олон үйл ажиллагааг тогтмол зохион байгуулсаар ирсэн юм.

Барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй мэргэжил нэгт болон Үндэсний томоохон аж ахуйн нэгж, компаниудыг “АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” цусны хандивын аянд нэгдэхийг уриалж байна

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.