Мөсөн өргөөнийхөн “Олон улсын Шилдэг төсөл”-ийн өргөмжлөлөө гардан авлаа

Мөсөн өргөөнийхөн “Олон улсын Шилдэг төсөл”-ийн өргөмжлөлөө гардан авлаа

Степпе Арена-Мөсөн өргөө төсөл нь Олон улсын үл хөдлөх хөрөнгийн байгууллагаас 2021 онд “Монгол Улсын Олон нийтэд зориулсан шилдэг бүтээн байгуулалт “шагнал хүртсэн билээ. Их Британийн “The International Properties Award”  байгууллага нь тив болон бүсээс шалгарсан төслүүдийг “Олон улсын шилдэг-ээр өрсөлдүүлэн шалгаруулдаг бөгөөд Мөсөн өргөө төсөл нь Европ, Америк, Африк-Араб бүсийн шилдэг төслүүдтэй өрсөлдөн “2021-2022 оны Олон улсын шилдэг төсөл”-өөр шалгарсныг батламжилж, өнөөдөр өргөмжлөлийг нь гардуулан өглөө. Өргөмжлөлийг Монгол Улсад суугаа Их Британийн Элчин сайдын туслах Р.Энхмаа “Степпе Арена” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Мөсөн өргөө төслийн санаачлагч, удирдагч П.Цагаанд гардуулсан юм.

            Мөн Мөсөн өргөө төслийн барилгын менежментийн ажлыг 2019-2021 онд гэрээлэн гүйцэтгэж, амжилттай хүлээлгэн өгснийг үнэлж, дээрх шагналыг хүртээснийг зарлаж, өргөмжлөлийг “Эс Ди Инженеринг энд Констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Монгол Улсын Гавьяат барилгачин Б.Баасансүрэнд гардуулав.

“The International Properties Award” нь 1993 оноос хойш 29 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж  байгаа, олон улсын үл хөдлөхийн шилдгийг шалгаруулдаг байгууллага аж.

 

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.