Харүмафүжи дахин өвдөг шороодлоо

Харүмафүжи дахин өвдөг шороодлоо

Японы мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр сарын барилдаан буюу Хацү башёгийн гурав дахь өдрийн барилдаан дууслаа.

Мэргэжилийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал өчигдөр Харүмафүжи аваргыг давсан маегашири 1-ээс барилдаж байгаа Метакүмитэй барилдаж давсан бол 71 дэх их аварга Какүрю М.Ананд маегашири 1-ээс барилдаж байгаа Такарафүжитэй барилдаж мөн адил давж гурван даваатай боллоо.

Харин 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж маегашири 2-ээс барилдаж байгаа Шохозантай барилдаж дахин өвдөг шороодлоо. Тэрбээр Хацү башёг нэг даваа хоёр унаатай үргэлжлүүлж байна.
 
Маргааш Хакухо М.Даваажаргал комосүби Точиношинтэй барилдах бол Харумафүжи Д.Бямбадорж нутгийн бөх маегашири 2-ээс барилдаж байгаа Араваши Э.Дөлгөөнтэй, Какарю М.Ананд маегашири 1-ээс барилдаж байгаа Метакүмитэй тус тус барилдана.

Бусад бөхчүүд
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 3-0
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 1-2
Ёкозүна Какүрю М.Ананд 3-0
Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 1-2
Секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 2-1
Маэгашири-2 Араваши Э.Дөлгөөн 0-3
Маэгашири-6 Чиёошома Г.Мөнхсайхан 2-1
Маэгашири-10 Таканойва А.Баасандорж 3-0
Маэгашири-13 Ичиножү А.Ичинноров 2-1

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.