Жимми Батлер, Стефен Көрри нар өнгөрсөн долоо хоногийн шилдэг боллоо

Жимми Батлер, Стефен Көрри нар өнгөрсөн долоо хоногийн шилдэг боллоо

Өнгөрсөн долоо хоногийн /17.01.02-17.01.08/ өрнө болон дорнод бүсийн шилдэг  тоглогчоор Чикаго Буллз багийн Жимми Батлер, Голдэн Стэйт Уорриорс багийн Стефен Көрри нар тодорчээ.

Батлер нь гурван тоглолт хийсэн бөгөөд 38 оноо, 9.3 самбар, 6.3 дамжуулалтыг дундчилжээ. Тус тоглолтууд энэ сарын 2-нд  Шарлот Хорнетсын эсрэг улирлын хамгийн их 52 оноо, 12 самбар, 6 дамжуулалт 118-111 харьцаагаар, 4-нд Клевлэнд Кавалерс багтай 20 оноо, 8 дамжуулалт, 6 самбараас бөмбөг авч 106-94 харьцаагаар, 7-нд Торонто Репторсын эсрэг 42 оноо, 10 самбар, 5 дамжуулалтыг гүйцэтгэж 123-118 харьцаагаар нэмэлт цагт ялалт байгуулж гурван хожил байгуулжээ.

Харин Көрри 31.8 оноо, 4.5 самбар, 5.5 дамжуулалтыг өнгөрсөн долоо хоногт дундчилжээ. Тус тоглолтуудад  дөрвөн тоглолт хийсэн бөгөөд Дэнвер Наггетсын эсрэг 22 оноо, 5 дамжуулалт өгч 127-119 харьцаагаар, Портлэнд Трэйл Блэйзэрс багийн эсрэг 35 оноо, 7 самбар, 5 дамжуулалт гүйцэтгэж 125-117 харьцаагаар Сакермэнто Кингс багтай 30 оноо, 6 дамжуулалт, 4 самбарыг гүйцэтгэж 117-106 харьцаагаар тус тус ялалт байгуулжээ. Харин Мемфис Наггетс багтай тоглохдоо 40 оноо, 6 дамжуулалт гүйцэтгэсэн ч 128-119 харьцаагаар ялагдал хүлээжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.