“Нанси”, “Монако” шөвгийн дөрөвт шалгарлаа

“Нанси”, “Монако” шөвгийн дөрөвт шалгарлаа
Францийн лигийн цомын тэмцээний ¼ шигшээн хүрээнд өнгөрсөн шөнө хоёр тоглолт болж, хагас шигшээд үлдэх багуудын нэр эхнээсээ тодорлоо. Энэ шатанд “Нант” клуб талбайдаа “Нанси”-тай тулж, 0:2-оор хожигдлоо. Ингэснээр “Нанси” хагас шигшээ шат руу орж байгаа юм. Тоглолтын 31 дэх минутад Дале тооны харьцааг нээсэн бол 45 дахь минутад Кюффо нэгийг нэмжээ. 
 
Тэгвэл энэ шатанд “Сошо” клубын талбайд “Монако” зочилсон. Хоёр баг үндсэн цагт 1:1-ээр тэнцсэн. Тоглолтын 16 дахь минутад Андриацима тооны харьцааг нээсэн бол 83 дахь минутад Моутиньо тэнцүүлжээ. Улмаар торгуулийн цохилт цохиход “Монако” 3:4-өөр өрсөлдөгчөө буулгаж авсан юм. 
 
Н.Болд 
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.