Конте “Челси”-д Хектор болон Антонио нарыг авчрахыг хүсч байна

Конте “Челси”-д Хектор болон Антонио нарыг авчрахыг хүсч байна
Английн “Челси” клубын дасгалжуулагч Антонио Конте энэ өвлийн солилцоо наймааны цонхоор багийнхаа жигүүр байрлалыг хүчирхэгжүүлэхийг хичээж байгаа ажээ.
Контегийн нэн тэргүүний сонголтоор Германы “Кёльн” клубын хамгаалагч Йонас Хектор болон “Вест Хэм”-ийн хагас хамгаалагч Мичейл Антонио нар нэрлэгдэж байгаа юм байна. 
 
Хекторын хувьд Бундес лигт 16 тоглолтод оролцож, нэг гоолын дамжуулалт өгчихөөд байгаа аж. Тэгвэл Антонио премьер лигийн 19 тоглолтод 8 гоол оруулж, нэг гоолын дамжуулалт өгсөн амжилттай яваа билээ. 
 
Н.Болд 
 
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.