Модрич 5 дахь удаагаа Хорватын оны шилдэг хөлбөмбөгч боллоо

Модрич 5 дахь удаагаа Хорватын оны шилдэг хөлбөмбөгч боллоо
Испанийн “Реал Мадрид” клубын хагас хамгаалагч Лука Модрич Хорватын оны шилдэг хөлбөмбөгчөөр тодорчээ. Өдгөө 31 Хорватын шигшээ багийн ахлагч тэрбээр 5 дахь удаагаа энэхүү шагналыг авч байгаа юм. 
 
Шагнал гардсаныхаа дараа тэрбээр “Энэ шагналыг авсандаа тун их баяртай байна. Би анх 2007 онд энэ шагналыг авсан.  Миний сэтгэлд хамгийн онцгой мэдрэмж төрүүлж байсан. Тухайн үедээ энэ шагналыг 5 удаа авна гэж төсөөлж ч байсангүй. 
 
Энэ олон шилдэг тоглогчдын дундаас намайг сонгож саналаа өгсөн бүх хүмүүст баярлалаа. 110 оноо авч рекорд тогтооно гэдэг мэдээж хэрэг сайхан. Гэхдээ надад багийн амжилт  илүү чухал” хэмээн ярьжээ. 
 
Хорватын оны шилдэг тоглогчийг экпертүүдийн багаас бүрдсэн комисс тодруулдаг аж. Энэ жил Модрич 110 оноо авсан байна. Энэ нь 45 жилийн түүхтэй энэхүү шагналын түүхэнд гарсан хоёр дахь тохиолдол аж. 2004 онд Дадо Пршо ийм оноо авч байжээ. 
 
Н.Болд 
 
 
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.