Харүмафүжи унаагаа зогсоож, Какарю өвдөг шороодлоо /Бичлэгтэй/

Харүмафүжи унаагаа зогсоож, Какарю өвдөг шороодлоо /Бичлэгтэй/

 Японы мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр сарын барилдаан буюу Хацү башёгийн дөрөв дэх өдрийн барилдаан дууслаа.

Мэргэжилийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал комосүби Точиношинтэй барилдаж дөрөв дэх даваагаа авсан бол хоёр дараалж унаад байсан 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж нутгийн бөх маегашири 2-ээс барилдаж байгаа Араваши Э.Дөлгөөнтэй барилдан давж хоёр даваа хоёр унаатай боллоо. Аравашигийн хувьд башёг эхлэснээс хойш нэг ч удаа даваа авч чадаагүй дөрвөн унаатай боллоо.

Харин 71 дэх их аварга Какүрю М.Ананд башёгийн хоёр дахь өдөр Харүмафүжи аваргыг давсан, маегашири 1-ээс барилдаж байгаа Метакүмитэй барилдан унаж гурван даваа нэг унаатай боллоо. Метакүми хоёр дахь их аваргаа давж байгаа бөгөөд башёг гурван даваа нэг унаатай боллоо.
 
Маргааш Хакухо М.Даваажаргал маегашири 2-ээс барилдаж байгаа Шохозантай, Харумафүжи Д.Бямбадорж маегашири 3-ээс барилдаж байгаа Окиномитэй барилдах бол Какарю М.Ананд комосүби Такаяасүтэйбарилдана.

Бусад бөхчүүд
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 4-0
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 2-2

Ёкозүна Какүрю М.Ананд 3-1
Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 1-3
Секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 3-1
Маэгашири-2 Араваши Э.Дөлгөөн 0-4
Маэгашири-6 Чиёошома Г.Мөнхсайхан 3-1
Маэгашири-10 Таканойва А.Баасандорж 4-0
Маэгашири-13 Ичиножү А.Ичинноров 3-1

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.