Жүдо бөхийн халз барилдаанд гавьяат тамирчдын баг яллаа /ФОТО/

Жүдо бөхийн халз барилдаанд гавьяат тамирчдын баг яллаа /ФОТО/
Монгол Улсын Гавьяат тамирчин Доржготовын Цэрэнхандын нэрэмжит жүдо бөхийн холимог багийн халз барилдаан анх удаа зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээнд МУГТ, Хөдөлмөрийн баатрууд нэг баг болж, тэдний эсрэг ОУХМастерууд өрсөлдсөн юм. Тэмцээнд гавьяат тамирчдын баг түрүүлэв. ОУХМастеруудын багт Казахстан улсын гавьяат тамирчин Г.Отгонцэцэг урилгаар багтаж, 48 кг-ын жинд МУГТЖ М.Уранцэцэгтэй  өрсөлдсөн. Мөн МУГТ Ц.Мөнхзаяа зодог тайлсан ч энэ барилдаанд хүндэтгэл үзүүлэх үүднээс зодоглосон юм.
 
Ингээд тэмцээний дүнг танилцуулж байна. 60 кг жинд:  МУГТ Д.Амартүвшин  ОУХМ Ж.Амарболд нар учраа таарсан. МУГТ Д.Амартүвшин нэмэлт цагт өрсөлдөгчөө вазари үнэлгээгээр ялсан.  66 кг жинд: МУГТ Г.Болдбаатар ОУХМ  Д.Төмөрхүлэг нар өрсөлдөв. Энэ жинд МУГТ Г.Болдбаатар өрсөлдөгчөө вазари үнэлгээгээр ялж, багтаа хоёр дахь оноог авчирсан.
 
81 кг жинд: Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар  ОУХМ О.Ууганбаатар нар учраа таарсан. ОУХМ О.Ууганбаатар нэмэлт цагт вазари үнэлгээгээр МУГТ Х.Цагаанбаатарыг яллаа.  +100 кг жинд: Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр  ОУХМ Ө.Дүүрэнбаяр нар зодоглов. МУГТ Н.Түвшинбаяр цаг дуусахад гурван секунд дутуу байхад өрсөлдөгчөө вазари үнэлгээгээр ялав. 57 кг жинд: МУГТ  Д.Сумъяа,  ОУХМ Л.Энхрийлэн нарын барилдаанд МУГТ Д.Сумъяа өрсөлдөгчөө цэвэр ялсан.  63 кг жинд:  МУГТ Ц.Мөнхзаяа  ОУХМ Б.Ганхайч нарын барилдаанд ОУХМ Б.Ганхайч өрсөлдөгчөө цэвэр ялсан. 48 кг жинд:  МУГТ М.Уранцэцэг, Казахстан улсын гавьяат тамирчин Г.Отгонцэцэгтэй оноолт таарсан.  Барилдааны эцсийн мөчид МУГТ М.Уранцэцэг өрсөлдөгчөө вазари үнэлгээгэр яллаа.
 
Ийнхүү гавьяат тамирчдын баг 5:2 онооны харьцаагаар ялалт байгуулав. Холимог багийн халз барилдааны шагналын сан 50 сая төгрөг байв. Тэмцээний үеэр МУГТ Д.Цэрэнханд албан ёсоор зодог тайлж, дасгалжуулагчийн албанд шилжиж буйгаа зарлалаа.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.