“Тоттенхэм” хожиж, “Сити”, “Ливерпүүл” хоорондоо тэнцлээ

“Тоттенхэм” хожиж, “Сити”, “Ливерпүүл” хоорондоо тэнцлээ

Английн премьер лигийн 29 дүгээр тойргийн үлдсэн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж буй “Тоттенхэм” клуб талбайдаа “Саутгэмптон”-ыг хүлээж авч, 2:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 59 оноотой болж, хоёрдугаар байраа хадгаллаа.

Тоглолтын 14 дэх минутад Эриксен тооны харьцааг нээж, Деле Алли 33 дахь минутад торгуулийн цохилтоор нэгийг нэмжээ. Харин зочдоос Уорд-Проуз 52 дахь минутад нэр төрийн ганц гоол оруулсан байна.

Энэ тойргийн хамгийн оргил тоглолт “Манчестер Сити” болон “Ливерпүүл” клубын хооронд өрнөж, хоёр баг 1:1-ээр тэнцлээ. Ингэснээр “Сити” 57 оноотой болж, гуравдугаар байрт бичигдэж байна. Түүнээс гадна нэг тойргийн тоглолт дутуу байгаа. Тэр тоглолтдоо хожиж чадвал хоёрдугаар байр руу ч орж ирэх боломжтой юм.

Харин “Ливерпүүл” 56 оноотой болж, дөрөвдүгээр байрт бичигдэж байна. Тоглолтын 51 дэх минутад Милнер торгуулийн цохилтоос гоолдож, тооны харьцааг нээсэн. Тэгвэл 69 дэх минутад Агуэро тэнцүүлжээ.

Бусад тоглолтын үр дүн

Мидлсбро 1-3 Манчестер Юнайтед

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.