“Манчестер Сити” Бонуччигийн төлөө 50 сая фунт төлөхөд бэлэн

“Манчестер Сити” Бонуччигийн төлөө 50 сая фунт төлөхөд бэлэн

Английн “Манчестер Сити” клуб ирэх зуны солилцоо наймааны цонхоор Италийн “Ювентус” клубын хамгаалагч Леонардо Бонуччиг худалдаж авахаар төлөвлөж байгаа ажээ. Английн баг түүний төлөө 50 сая фунт төлөхөд бэлэн аж.

Мөн “Сити” түүнд долоо хоногийн 220 мянган фунтын цалин өгөхөөр амалсан юм байна. Энэ нь “Ювентус”-т одоо авч байгаа цалингаас даруй хоёр дахин их ажээ. Бонуччи энэ улиралд Сери А лигийн 22 тоглолтод оролцож, 2 гоол оруулаад байгаа юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.