Месси сүүлийн 8 улиралд дор хаяж 40 гоол оруулсан агуу амжилтыг үзүүллээ

Месси сүүлийн 8 улиралд дор хаяж 40 гоол оруулсан агуу амжилтыг үзүүллээ

Испанийн алдарт “Барселона” клуб “Валенсия” клубтай тулж, 4:2-оор буулгаж авсан билээ. Энэхүү тоглолтод Месси дубль хийж, багийнхаа ялалтад хувь нэмрээ оруулсан юм. Ингэснээр тэрбээр Ла лигт  25 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж байгаа.

Тэгвэл Месси өнгөрсөн шөнө хоёр гоол оруулснаар энэ улиралд бүх тэмцээнд 40 гоолын босго давлаа.  Ийнхүү сүүлийн 8 улиралд дор хаяж 40 гоол оруулсан агуу амжилтыг үзүүллээ. Өмнө нь түүнээс өөр хэн ч 8 улирал дараалж 40 болон түүнээс дээш гоол оруулж байгаагүй билээ.

Месси энэ улиралд клубын хэмжээнд  Ла лигт 25, Аваргуудын лигт 11, Испанийн Супер цомд 1, Испанийн цомд 4 гоол оруулчихаад байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.