Чөлөөт бөхийн өсвөрийн олон хотын тэмцээн боллоо

Чөлөөт бөхийн өсвөрийн олон хотын тэмцээн боллоо

Өмнөговь аймгийн Засаг даргын нэрэмжит, “Ханбогд” бөхийн дэвжээ байгуулагдсаны 10 жилийн ойд зориулсан чөлөөт бөхийн өсвөр үеийн олон хотын тэмцээн энэ сарын 16-18-нд Даланзадгад хотод боллоо. Анх удаа болсон тус тэмцээнд 26 байгууллагын 500 гаруй тамирчин хөвгүүдийн 12, охидын найман жинд хурд, хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөв. Тус тэмцээнийг улсын болон олон улсын зэрэглэлтэй 13 шүүгч шүүн явуулжээ.

Багийн дүнгээр Д.Эрхэмбаатар, Ц.Ганзориг дасгалжуулагчтай Өмнөговь аймгийн бөхчүүд тэргүүлж, Ё.Батдархан, Ж.Баярхүү дасгалжуулагчтай “Мегастарс”, С.Мөнхдуулдах дасгалжуулагчтай Баянхонгор аймгийн баг хоёр, гуравдугаар байрт оржээ.

Харин тэмцээний шилдэг эрэгтэй тамирчнаар Бямбадорж (Баянхонгор), шилдэг эмэгтэй тамирчнаар Түмэнхүслэн (Женко), ирээдүйтэй тамирчнаар Н.Энхтуяа (Ханбогд), УИХ-ын гишүүн Л.Энхболдын нэрэмжит шагналаар Г.Саруулбуян (Өмнөговь), Галсанпэрэнлэй (ТСБТТ долдугаар дунд сургууль) нар тодорчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.