• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Монгол бичиг мину” олимпиадад 300 хүн өрсөлдөж, аваргуудаа тодрууллаа

Монгол Улсын Их хурлаас  баталсан Монгол хэлний тухай шинэ хуулийн үзэл санаа нь иргэн бүр хуучин монгол бичгээрээ уншиж, бичиж чаддаг байх төдийгүй 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс эхэлж, төрийн бүх албан байгууллага  албан бичиг хэргээ кирилл болон үндэсний монгол бичгээр хослуулан хөтлөх зэрэг олон чухал заалтыг тусгасан билээ. Тэгвэл “Аймгаараа хүмүүн бичигтэн, Монгол бичигтэн” болох  уриалгыг Говьсүмбэр аймгийн ЗДТГ-ын хамт олон хүлээн авч, нэгдээд буй.

Түүнчлэн тус аймгийн Сүмбэр сумын I сургуулиас Монгол Улсын Гавьяат багш Н.Түмэн-Өлзийгийн нэрэмжит “Монгол бичиг мину” олимпиадыг өнгөрсөн баасан гарагт зохион байгуулсан юм. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, багш, сурган хүмүүжүүлэгчид, иргэдийн үндэсний бичгийн соёлтой хэрэглээг бий болгох, сурах урам, сонирхлыг төрүүлэх зорилготой энэхүү олимпиадыг нээж, аймгийн Засаг дарга Г.Батсуурь үг хэлсэн юм. Тэрбээр “Монголчуудын оюун ухааны гайхамшиг, дэлхийн соёлын санд тод мөрөө үлдээсэн, тэнгэр газар хоёрыг учруулан холбосон, тэнгэр заяат түмний босоо бичгээ газар сайгүй сурах, сурснаа бататгах олон төрлийн ажил улс орны өнцөг булан бүрт эрчимтэй өрнөж байна.

Энэхүү ажил манай аймагт өрнөж байгаагийн нэг жишээ нь энэхүү олимпиад юм. Энэ ажлыг зохион байгуулахад биечлэн оролцсон аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, Сүмбэр сумын I сургуулийн удирдлага, багш нартаа цаашдын ажилд нь амжилт хүсье. Уламжлалт олимпиадад оролцохоор ирсэн аймгийн сургуулиудын болон сум, баг, байгууллагын оролцогчдод өндөр амжилт хүсье. Энэ олимпиад маань аймгийн төдийгүй бүс нутгийн ард иргэдийн асууж, сурагладаг нэр хүндтэй үндэсний ухамсар соёлоо дээдэлсэн уралдаан, соёлын үйл ажиллагаа болсонд аймгийн удирдлага бид бүрэн дэмжиж, цаашид хамтран ажиллах болно” гэв.

Тус аймагт Монгол Улсын Засгийн газраас ойрын дөрвөн жилд хос бичигтэн болох зорилтын хүрээнд үндэсний бичгээ сурах, сурталчлах, 2025 он гэхэд хос бичигтэн болох бэлтгэл хангах олон төрлийн ажил зохиогдож байгаагийн нэг нь МУГБ Н.Түмэн-Өлзийгийн нэрэмжит үндэсний бичгийн олимпиад юм байна. Уг олимпиадыг 13 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаа аж. Олимпиадад оролцож буй 6-12 дугаар ангийн сурагчдын үндэсний бичгийн гүнзгийрүүлсэн ухагдахуун, ойлголтыг шалгасан бол мэргэжлийн багш нарын төвшинд мэргэжлийн өндөр төвшний ойлголт, цахим бичвэр, уран, эвхмэл, таталган тиг бичвэрийн даалгавруудыг гүйцэтгүүлсэн юм.

Харин бага ангийн багш нар мэргэжлийн дунд төвшин, уран, эвхмэл бичвэрээр өрсөлдсөн бол иргэд бийрийн бичгийн тиг бичвэр, бичлэг, уншлагаар өрсөлдөв.

Энэ үеэр тус аймгийн Сүмбэр сумын I сургуулийн багш Л.Лоохууз “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны зарлигаар жил бүрийн тавдугаар сарын эхний ням гарагийг бичиг соёлын өдөр болгохоор тогтоож, эдүгээ 12 жилийг ардаа орхиод байна. Өнгөрсөн хугацаанд манай аймгийн боловсрол, соёлын байгууллагууд хамтран олон сайхан ажил зохион байгуулдаг уламжлалтай болсон билээ.

Энэ жил 13 дахь удаагаа зохион байгуулагдаж буй олимпиадад маань нийт 300 гаруй хүн оролцож, 10 төрөлд өрсөлдөнө. Тодруулбал, VI-XII ангийн сурагчид, мэргэжлийн багш нар, бага ангийн багш нар болон иргэд гэсэн 10 ангилалд явагдах юм” гэв. Тус олимпиадыг 2003 оноос эхлэн МУГБ Н.Түмэн-Өлзийгийн нэрэмжит болгон зохион байгуулсан түүхтэй гэнэ. МУГБ Н.Түмэн-Өлзий монгол хэл, уран зохиолын багш бөгөөд өндөр насны тэтгэвэрт суугаад байгаа хэмээн олимпиад зохион байгуулагчид онцолж байлаа. Олимпиадад оролцогчдыг оноогоор жагсааж, төрөл бүрт эхний гурван байрын эзнийг шалгаруулсан юм.

Тухайлбал, VI ангийнхнаас I, II, III байрт V сургуулийн сурагчид шалгарсан бөгөөд эхний гурван байрыг Марал, Ариунболор, Хонгорзул нар эзэлсэн бол VII дугаар ангийнхнаас I байрт Сүмбэр сумын I сургуулийн сурагч Пунцагхорлоо, II байрт V сургуулийн сурагч Бэрцэцэг, III байрт II сургуулийн сурагч Алтанцэцэг нар шалгарчээ. Мөн VIII ангийнхнаас I байрт II сургуулийн сурагч О.Соёлмаа, II байрт V сургуулийн сурагч С.Туяацэцэг, III байрт V сургуулийн сурагч Э.Бямбасүрэн, IX ангийнхнаас I байрт II сургуулийн сурагч Одонтуяа, II байрт I сургуулийн сурагч Номин, III байрт I сургуулийн сурагч Мөнххүлэг, X ангийнхнаас I байрт II сургуулийн сурагч Дөлгөөн, II байрт I сургуулийн сурагч Содхүү, III байрт I сургуулийн сурагч Энхзул,  XI ангийнхнаас I байрт I сургуулийн сурагч Болорчимэг, II байрт I сургуулийн сурагч Б.Оюунгэрэл, III байрт V сургуулийн сурагч М.Анударь, XII ангийнхнаас I байрт I сургуулийн сурагч Б.Болортуяа, II байрт I сургуулийн сурагч С.Мөнхжин, III байрт II сургуулийн сурагч О.Сэцээдарь нар шалгарч, тэргүүлсэн сурагчдад алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналыг гардуулсан юм.  

Харин багш нарын төрөлд I байрт V сургуулийн багш Э.Олонцэцэг, II байрт II сургуулийн багш Б.Цэвэлсүрэн, III байрт V сургуулийн багш Ц.Мөнхтөгс нар шалгарсан бол бага ангийн багш нарын төрөлд I байрт III сургуулийн багш Б.Цолмон, II байрт I сургуулийн багш Б.Лхагвасүрэн, III байрт IV сургуулийн багш Д.Өсөхбаяр нар шалгарчээ. Түүнчлэн иргэдээс I байрт Политехник коллежийн оюутан Б.Маралмаа, II байрт II сургуулийн Англи хэлний багш Б.Соёл-Эрдэнэ, III байрт Политехник коллежийн багш Ж.Батбилэг нар шалгарч, алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ
Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ
Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр
Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Азийн АШТ
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Эрүүл мэнд
  • •Нийслэл
  • •Яам, Агентлаг
  • •Гадаад харилцаа
ХУРААХ
Эрдоган эрх мэдлийг гартаа...
Б.Баярмаа: Улсын аваргаас хүрэл...

“Монгол бичиг мину” олимпиадад 300 хүн өрсөлдөж, аваргуудаа тодрууллаа

Батзаяа 2017-04-17
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
“Монгол бичиг мину” олимпиадад 300 хүн өрсөлдөж, аваргуудаа тодрууллаа

Монгол Улсын Их хурлаас  баталсан Монгол хэлний тухай шинэ хуулийн үзэл санаа нь иргэн бүр хуучин монгол бичгээрээ уншиж, бичиж чаддаг байх төдийгүй 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс эхэлж, төрийн бүх албан байгууллага  албан бичиг хэргээ кирилл болон үндэсний монгол бичгээр хослуулан хөтлөх зэрэг олон чухал заалтыг тусгасан билээ. Тэгвэл “Аймгаараа хүмүүн бичигтэн, Монгол бичигтэн” болох  уриалгыг Говьсүмбэр аймгийн ЗДТГ-ын хамт олон хүлээн авч, нэгдээд буй.

Түүнчлэн тус аймгийн Сүмбэр сумын I сургуулиас Монгол Улсын Гавьяат багш Н.Түмэн-Өлзийгийн нэрэмжит “Монгол бичиг мину” олимпиадыг өнгөрсөн баасан гарагт зохион байгуулсан юм. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, багш, сурган хүмүүжүүлэгчид, иргэдийн үндэсний бичгийн соёлтой хэрэглээг бий болгох, сурах урам, сонирхлыг төрүүлэх зорилготой энэхүү олимпиадыг нээж, аймгийн Засаг дарга Г.Батсуурь үг хэлсэн юм. Тэрбээр “Монголчуудын оюун ухааны гайхамшиг, дэлхийн соёлын санд тод мөрөө үлдээсэн, тэнгэр газар хоёрыг учруулан холбосон, тэнгэр заяат түмний босоо бичгээ газар сайгүй сурах, сурснаа бататгах олон төрлийн ажил улс орны өнцөг булан бүрт эрчимтэй өрнөж байна.

Энэхүү ажил манай аймагт өрнөж байгаагийн нэг жишээ нь энэхүү олимпиад юм. Энэ ажлыг зохион байгуулахад биечлэн оролцсон аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, Сүмбэр сумын I сургуулийн удирдлага, багш нартаа цаашдын ажилд нь амжилт хүсье. Уламжлалт олимпиадад оролцохоор ирсэн аймгийн сургуулиудын болон сум, баг, байгууллагын оролцогчдод өндөр амжилт хүсье. Энэ олимпиад маань аймгийн төдийгүй бүс нутгийн ард иргэдийн асууж, сурагладаг нэр хүндтэй үндэсний ухамсар соёлоо дээдэлсэн уралдаан, соёлын үйл ажиллагаа болсонд аймгийн удирдлага бид бүрэн дэмжиж, цаашид хамтран ажиллах болно” гэв.

Тус аймагт Монгол Улсын Засгийн газраас ойрын дөрвөн жилд хос бичигтэн болох зорилтын хүрээнд үндэсний бичгээ сурах, сурталчлах, 2025 он гэхэд хос бичигтэн болох бэлтгэл хангах олон төрлийн ажил зохиогдож байгаагийн нэг нь МУГБ Н.Түмэн-Өлзийгийн нэрэмжит үндэсний бичгийн олимпиад юм байна. Уг олимпиадыг 13 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаа аж. Олимпиадад оролцож буй 6-12 дугаар ангийн сурагчдын үндэсний бичгийн гүнзгийрүүлсэн ухагдахуун, ойлголтыг шалгасан бол мэргэжлийн багш нарын төвшинд мэргэжлийн өндөр төвшний ойлголт, цахим бичвэр, уран, эвхмэл, таталган тиг бичвэрийн даалгавруудыг гүйцэтгүүлсэн юм.

Харин бага ангийн багш нар мэргэжлийн дунд төвшин, уран, эвхмэл бичвэрээр өрсөлдсөн бол иргэд бийрийн бичгийн тиг бичвэр, бичлэг, уншлагаар өрсөлдөв.

Энэ үеэр тус аймгийн Сүмбэр сумын I сургуулийн багш Л.Лоохууз “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны зарлигаар жил бүрийн тавдугаар сарын эхний ням гарагийг бичиг соёлын өдөр болгохоор тогтоож, эдүгээ 12 жилийг ардаа орхиод байна. Өнгөрсөн хугацаанд манай аймгийн боловсрол, соёлын байгууллагууд хамтран олон сайхан ажил зохион байгуулдаг уламжлалтай болсон билээ.

Энэ жил 13 дахь удаагаа зохион байгуулагдаж буй олимпиадад маань нийт 300 гаруй хүн оролцож, 10 төрөлд өрсөлдөнө. Тодруулбал, VI-XII ангийн сурагчид, мэргэжлийн багш нар, бага ангийн багш нар болон иргэд гэсэн 10 ангилалд явагдах юм” гэв. Тус олимпиадыг 2003 оноос эхлэн МУГБ Н.Түмэн-Өлзийгийн нэрэмжит болгон зохион байгуулсан түүхтэй гэнэ. МУГБ Н.Түмэн-Өлзий монгол хэл, уран зохиолын багш бөгөөд өндөр насны тэтгэвэрт суугаад байгаа хэмээн олимпиад зохион байгуулагчид онцолж байлаа. Олимпиадад оролцогчдыг оноогоор жагсааж, төрөл бүрт эхний гурван байрын эзнийг шалгаруулсан юм.

Тухайлбал, VI ангийнхнаас I, II, III байрт V сургуулийн сурагчид шалгарсан бөгөөд эхний гурван байрыг Марал, Ариунболор, Хонгорзул нар эзэлсэн бол VII дугаар ангийнхнаас I байрт Сүмбэр сумын I сургуулийн сурагч Пунцагхорлоо, II байрт V сургуулийн сурагч Бэрцэцэг, III байрт II сургуулийн сурагч Алтанцэцэг нар шалгарчээ. Мөн VIII ангийнхнаас I байрт II сургуулийн сурагч О.Соёлмаа, II байрт V сургуулийн сурагч С.Туяацэцэг, III байрт V сургуулийн сурагч Э.Бямбасүрэн, IX ангийнхнаас I байрт II сургуулийн сурагч Одонтуяа, II байрт I сургуулийн сурагч Номин, III байрт I сургуулийн сурагч Мөнххүлэг, X ангийнхнаас I байрт II сургуулийн сурагч Дөлгөөн, II байрт I сургуулийн сурагч Содхүү, III байрт I сургуулийн сурагч Энхзул,  XI ангийнхнаас I байрт I сургуулийн сурагч Болорчимэг, II байрт I сургуулийн сурагч Б.Оюунгэрэл, III байрт V сургуулийн сурагч М.Анударь, XII ангийнхнаас I байрт I сургуулийн сурагч Б.Болортуяа, II байрт I сургуулийн сурагч С.Мөнхжин, III байрт II сургуулийн сурагч О.Сэцээдарь нар шалгарч, тэргүүлсэн сурагчдад алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналыг гардуулсан юм.  

Харин багш нарын төрөлд I байрт V сургуулийн багш Э.Олонцэцэг, II байрт II сургуулийн багш Б.Цэвэлсүрэн, III байрт V сургуулийн багш Ц.Мөнхтөгс нар шалгарсан бол бага ангийн багш нарын төрөлд I байрт III сургуулийн багш Б.Цолмон, II байрт I сургуулийн багш Б.Лхагвасүрэн, III байрт IV сургуулийн багш Д.Өсөхбаяр нар шалгарчээ. Түүнчлэн иргэдээс I байрт Политехник коллежийн оюутан Б.Маралмаа, II байрт II сургуулийн Англи хэлний багш Б.Соёл-Эрдэнэ, III байрт Политехник коллежийн багш Ж.Батбилэг нар шалгарч, алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ.

Сэдвүүд : #Аймгуудын мэдээлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ
Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ
Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр
Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
25 минутын өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

1 цагийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

6 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

7 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

7 цагийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

7 цагийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

7 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

8 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

8 цагийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

9 цагийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

9 цагийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

9 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

9 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

1 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

1 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах