• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Зургадугаар сард мөнгөөр “бороо орох” нь, гэхдээ...

УИХ өнгөрөгч долоо хоногт гурван удаагийн чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэж баталсан билээ. Тодруулбал, пүрэв гарагт харанхуй шөнөөр хуралдаж төсвийн тодотголын гуравдугаар хэлэлцүүлгийг хийсэн юм. Тодотгол батлагдсанаар Монгол Улс ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах эхний болзлоо хангах учиртай.

Мөн өнгөрөгч бямба гарагт Валютын сангийн захирлуудын зөвлөлийн хурал хуралдаж, Монгол Улсад “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-өө хэрэгжүүлэх эсэхээ шийдэж, өнөөдрөөс шийдвэрээ танилцуулна гэсэн мэдээлэл байсан ч албан ёсны шийдвэр энэ сарын 28-нд гарна гэдгийг Сангийн сайд хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Тэрбээр, төсвийн тодотгол батлагдсан шөнөдөө багтаж Валютын санд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхантай хамт урьдчилсан нөхцлийг биелүүлсэн гэсэн утгатай захидал илгээжээ. Улмаар энэ сарын 28-нд Валютын сангийн захирлуудын зөвлөлөөр асуудлыг ярилцаж, хөтөлбөр батлагдсаны дараа багц санхүүжилтийг олгох эрх бүхий байгууллагатай яриа хэлцэлд орох гэнэ.

Хэрвээ хөтөлбөр хэрэгжих боломжтой гэж үзвэл тэд эхний ээлжинд 440 сая ам.долларыг Монгол Улсад нийлүүлэх учиртай. Энэ зээлийг Төв банкны валютын нөөцийг нэмэгдүүлэхэд ашиглах билээ. Тэгвэл тавдугаар сарын дундуур Валютын сангаас хяналтын баг Монголд ирж ажиллаж, зургадугаар сарын дундуур энэ мөнгө Монгол Улсын дансанд орж ирэх нь.

Мөн хөтөлбөрийн хүрээнд гадаад улс орнуудаас зээл авах эрх нээгдэнэ. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Япон, БНСУ-аас 3-30 хүртэлх жилийн хугацаатай зээл авч төсвийн алдагдал нөхөх, нийгмийн шинжтэй бодлого хэрэгжүүлэх, цаашлаад тодорхой төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхэд ашиглах юм. Тэгвэл Азийн хөгжлийн банкны хаврын хурал тавдугаар сарын 5-8-нд болж, Сангийн сайд Монгол Улсыг төлөөлөн оролцохоор болжээ. Ингэснээр 900 сая ам.долларыг тус банкнаас зээлэх эрх нээгдэх гэнэ.

Дэлхийн банкнаас зээлэхээр тохирсон 600 сая ам.долларын зээл ч зургадугаар сараас Монгол Улсад орж ирэх юм байна. Засгийн газар энэ мөнгөөр бүтээн байгуулалт хийхгүй гэдгээ мэдэгдчихсэн. Өөрөөр хэлбэл, төсвийн алдагдал нөхөхөд зарцуулна гэдгээ мэдэгдсэн учраас зургадугаар сард орж ирэх энэ их мөнгө ард түмний амьдралд ямар ч өөрчлөлт авчрахгүй юм. Татвар нэмэгдэнэ, цалинд ч өөрчлөлт орохгүй.

Тиймээс их мөнгө олж ирлээ гэж баярлах нь илүүц биз. Хэдэн зуун сая ам.доллар аль нэг яам, агентлагийн нэмэгдсэн зардлыг төлөхөд л зарцуулагдана. Нөгөө талаар, Сангийн сайд Б.Чойжилсүрэн Валютын сангийн нэрийг барьж худлаа хэлсэн нь олонд ил болчихоод буй. Валютын сан ямар зардлаа танаж, хэрхэн төсвөө алдагдалгүй болгохоо өөрсдөө шийд гэсэн эрх өгсөн гэдгээ хэлчихсэн.

Гэтэл эрхэм сайдтан Төрийн ордонд чуулганы танхимын индэр дээрээс Валютын сангийн нэрийг барьж баахан татвар нэмэх болсноо дуулгасан. Энэ хүрээнд тэтгэвэрт гарах насыг үе шаттай хойшлуулж, хүүхдийн мөнгийг 60 хувьд олгож байсныг 40 болгон багасгаж, 1.5 сая төгрөгтэй тэнцэх цалинтай иргэдээсээ татвар авч, хадгаламжийн хүүнээс ч мөн хувь авахаар болсон билээ. Ард түмний унаа хэмээн нэрлэгдээд байгаа приус машины татварыг мөн л нэмчихлээ.

Үүнийгээ эрхэм сайд Валютын сангийнхан тэгж хүссэн гэсэн ганцхан үгээр халхавчилж байсан ч даравч далдайж, булавч бултайна гэдэг л болсон юм. Ард түмэнд Чойжоо сайд худал хэлсэн нь тодорхой боллоо. Эдийн засагт нар тусгаж, эдийн засгийг сэхээнээс аврах бус эсрэгээрээ хурган дарга, сайд нарынхаа яаманд хуваарилсан мөнгөнийхөө алдагдлыг нөхөхөд ашиглах олон сая ам.долларын зээлийн өрийг ард түмэн бид л халааснаасаа төлөх нь тодорхой болж байна.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Азийн АШТ
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Яам, Агентлаг
  • •Уул уурхай
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
Тарагтай Боов - РЕППЭР ДЕСАНТ
“Манчестер Юнайтед” талбайдаа...

Зургадугаар сард мөнгөөр “бороо орох” нь, гэхдээ...

Өнөртогтох 2017-04-17
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Зургадугаар сард мөнгөөр “бороо орох” нь, гэхдээ...

УИХ өнгөрөгч долоо хоногт гурван удаагийн чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэж баталсан билээ. Тодруулбал, пүрэв гарагт харанхуй шөнөөр хуралдаж төсвийн тодотголын гуравдугаар хэлэлцүүлгийг хийсэн юм. Тодотгол батлагдсанаар Монгол Улс ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах эхний болзлоо хангах учиртай.

Мөн өнгөрөгч бямба гарагт Валютын сангийн захирлуудын зөвлөлийн хурал хуралдаж, Монгол Улсад “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-өө хэрэгжүүлэх эсэхээ шийдэж, өнөөдрөөс шийдвэрээ танилцуулна гэсэн мэдээлэл байсан ч албан ёсны шийдвэр энэ сарын 28-нд гарна гэдгийг Сангийн сайд хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Тэрбээр, төсвийн тодотгол батлагдсан шөнөдөө багтаж Валютын санд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхантай хамт урьдчилсан нөхцлийг биелүүлсэн гэсэн утгатай захидал илгээжээ. Улмаар энэ сарын 28-нд Валютын сангийн захирлуудын зөвлөлөөр асуудлыг ярилцаж, хөтөлбөр батлагдсаны дараа багц санхүүжилтийг олгох эрх бүхий байгууллагатай яриа хэлцэлд орох гэнэ.

Хэрвээ хөтөлбөр хэрэгжих боломжтой гэж үзвэл тэд эхний ээлжинд 440 сая ам.долларыг Монгол Улсад нийлүүлэх учиртай. Энэ зээлийг Төв банкны валютын нөөцийг нэмэгдүүлэхэд ашиглах билээ. Тэгвэл тавдугаар сарын дундуур Валютын сангаас хяналтын баг Монголд ирж ажиллаж, зургадугаар сарын дундуур энэ мөнгө Монгол Улсын дансанд орж ирэх нь.

Мөн хөтөлбөрийн хүрээнд гадаад улс орнуудаас зээл авах эрх нээгдэнэ. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Япон, БНСУ-аас 3-30 хүртэлх жилийн хугацаатай зээл авч төсвийн алдагдал нөхөх, нийгмийн шинжтэй бодлого хэрэгжүүлэх, цаашлаад тодорхой төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхэд ашиглах юм. Тэгвэл Азийн хөгжлийн банкны хаврын хурал тавдугаар сарын 5-8-нд болж, Сангийн сайд Монгол Улсыг төлөөлөн оролцохоор болжээ. Ингэснээр 900 сая ам.долларыг тус банкнаас зээлэх эрх нээгдэх гэнэ.

Дэлхийн банкнаас зээлэхээр тохирсон 600 сая ам.долларын зээл ч зургадугаар сараас Монгол Улсад орж ирэх юм байна. Засгийн газар энэ мөнгөөр бүтээн байгуулалт хийхгүй гэдгээ мэдэгдчихсэн. Өөрөөр хэлбэл, төсвийн алдагдал нөхөхөд зарцуулна гэдгээ мэдэгдсэн учраас зургадугаар сард орж ирэх энэ их мөнгө ард түмний амьдралд ямар ч өөрчлөлт авчрахгүй юм. Татвар нэмэгдэнэ, цалинд ч өөрчлөлт орохгүй.

Тиймээс их мөнгө олж ирлээ гэж баярлах нь илүүц биз. Хэдэн зуун сая ам.доллар аль нэг яам, агентлагийн нэмэгдсэн зардлыг төлөхөд л зарцуулагдана. Нөгөө талаар, Сангийн сайд Б.Чойжилсүрэн Валютын сангийн нэрийг барьж худлаа хэлсэн нь олонд ил болчихоод буй. Валютын сан ямар зардлаа танаж, хэрхэн төсвөө алдагдалгүй болгохоо өөрсдөө шийд гэсэн эрх өгсөн гэдгээ хэлчихсэн.

Гэтэл эрхэм сайдтан Төрийн ордонд чуулганы танхимын индэр дээрээс Валютын сангийн нэрийг барьж баахан татвар нэмэх болсноо дуулгасан. Энэ хүрээнд тэтгэвэрт гарах насыг үе шаттай хойшлуулж, хүүхдийн мөнгийг 60 хувьд олгож байсныг 40 болгон багасгаж, 1.5 сая төгрөгтэй тэнцэх цалинтай иргэдээсээ татвар авч, хадгаламжийн хүүнээс ч мөн хувь авахаар болсон билээ. Ард түмний унаа хэмээн нэрлэгдээд байгаа приус машины татварыг мөн л нэмчихлээ.

Үүнийгээ эрхэм сайд Валютын сангийнхан тэгж хүссэн гэсэн ганцхан үгээр халхавчилж байсан ч даравч далдайж, булавч бултайна гэдэг л болсон юм. Ард түмэнд Чойжоо сайд худал хэлсэн нь тодорхой боллоо. Эдийн засагт нар тусгаж, эдийн засгийг сэхээнээс аврах бус эсрэгээрээ хурган дарга, сайд нарынхаа яаманд хуваарилсан мөнгөнийхөө алдагдлыг нөхөхөд ашиглах олон сая ам.долларын зээлийн өрийг ард түмэн бид л халааснаасаа төлөх нь тодорхой болж байна.

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

5 цагийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

10 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

11 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

11 цагийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

11 цагийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

11 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

12 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

12 цагийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

13 цагийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

13 цагийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

13 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

13 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

1 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

1 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах