• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Сөрөг хүчин жүдогийн од тамирчин, бизнесийн магнатыг нэр дэвшүүллээ

Бид ирэх сарын 26-нд Ерөнхийлөгчөө сонгоно. Өнгөрсөн долоо хоногт УИХ-д суудалтай улс төрийн гурван хүчин нэр дэвшигчээ тодруулж, АН-аас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, МАН-аас УИХ-ын дарга М.Энхболд, МАХН-аас Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарын эрхмүүд нэр дэвшихээр болсон. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгууль хийгээд Монгол Улсын талаар дэлхийн хэвлэлд ойрын өдрүүдэд хэрхэн мэдээлснийг “Монгол дэлхийн хэвлэлд” булангаараа хүргэж байна.

reuters.com: Сөрөг хүчин жүдогийн од тамирчнаас бизнесийн магнат болсон Х.Баттулгыг нэр дэвшүүллээ

Эдийн засгийн хямралтай нүүр тулсан далайд гарцгүй Монгол Улсад ирэх сард Ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ сонгуульд сөрөг хүчин болох Ардчилсан намаас жүдо бөхийн од тамирчин асан, бизнесмэн  Халтмаагийн Баттулга нэр дэвшихээр болжээ.

Гуравхан сая хүн амтай, Чингис хааны төрсөн нутаг гэдгээр нь сайн мэдэх тус улс БНХАУ, ОХУ гэсэн хоёр хүчирхэг гүрний дунд хавчуулагдан он удаан жил ардчиллын замаар замнасан байдаг.  1990 оны хувьсгалаар Монголын улс төрд эргэлт гарч, үүний үр дүнд ашигт малтмалын арвин их нөөц баялаг нь гадаадын хөрөнгө оруулагчдын харааг булаах болсон. Монголчууд зургадугаар сарын 26-нд дараагийн Ерөнхийлөгчөө сонгоно.

Одоогийн Ерөнхийлөгч, Ардчилсан намын нөхөр Цахиагийн Элбэгдорж уул уурхайн бүтээгдэхүүний үнийн хөөсрөлтөөс эдийн засгийн хүндхэн цаг мөчид  хоёр дахь удаагийн бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаж байна. Өнгөрсөн жилийн парламентын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулан парламентын 76 суудлын 65-ыг нь авсан бол өмнөх  2012-2016 оны эвслийн Засгийн газрыг АН тэргүүлж байлаа. Харин жүдо бөхийн од тамирчнаас бизнесийн магнат болсон Х.Баттулга өнгөрсөн жилийн сонгуульд ялагдахаасаа өмнө тус парламентын гишүүн байв.

Тэрбээр Зам тээвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан бөгөөд БНХАУ-ыг шүүмжлэгч гэдгээрээ зартай нэгэн. Түүний хувьд Монгол Улс хөршөөсөө эдийн засгийн хувьд хэт хараат болох вий гэдэгт санаа зовнидог байна. Х.Баттулга МАН-аас нэр дэвшигч УИХ-ын дарга М.Энхболдтой өрсөлдөнө.  

Xinhuanet.cn: Монголын гол гурван нам нэр дэвшигчээ сонголоо

БНХАУ-ын төрийн мэдлийн “Синьхуа” мэдээллийн агентлаг “Монголын гол гурван улс төрийн хүчнээс нэр дэвшигчид тодорлоо” гэсэн гарчиг бүхий мэдээг нийтэлжээ.

Үүнд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай гурван намын нэр дэвшигч өрсөлдөх учиртай. Тэгвэл Ардчилсан намын VIII их хурлаар энэ удаагийн сонгуульд УИХ-ын гишүүн асан Халтмаагийн Баттулгыг нэр дэвшүүлэхээр болжээ.
МАН-аас одоогийн на­мын дарга, УИХ-ын дарга М.Энхболд, харин  МАХН  Ерөнхийлөгч асан  Н.Энхбаярыг тус тус нэр дэвшүүлэхээр болсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд зургадугаар сарын 26-нд болно. Холбогдох хуулийн дагуу энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай намын нэр дэвшигч л өрсөлдөх эрхтэй бөгөөд МАН парламентад 65 суудалтай бол Ардчилсан нам ес, МАХН нэг суудалтай билээ.  Тэд Сонгуулийн Ерөнхий хороонд тогтсон хугацаанд бүртгүүлэх бөгөөд СЕХ-оос нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулан батламжилдаг.  Үндсэн хуульд  заасны дагуу парламентын гишүүн, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байдаг юм.

akipress.com: ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах хамгийн том саадаа арилгалаа

Монголын эрх баригчид гадны хөрөнгө оруулагчид дотоодын банкаар мөнгөн гүйлгээгээ хийнэ гэсэн шийдвэрээ цуцалснаар ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах хамгийн том саадаа  арилгасан тухай “Монцамэ” агентлаг мэдээлжээ. ОУВС-гийн захирлуудын зөвлөл Монголд 5.5 тэрбум ам.долларын багц бүхий тусламж үзүүлэх эсэхээ дөрөвдүгээр сарын 28-ны уулзалтаар шийдвэрлэх ёстой байсан.

Гэвч, Монголын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд  Рио Тинто Оюу толгойн бүтээгдэхүүний орлогоо орон нутгийн банкаар дамжуулах шаардлагатай болсноос үүдэн шийдвэр гаргахаа түр азнажээ.  Гадаадын өр төлбөр нь тэнгэрт тулсан, төгрөгийн ханш суларсан тус улсын хамгийн том гадаад худалдааны түнш БНХАУ-ын эдийн засгийн өсөлт буурч байгаа нь эдийн засагт нь давхар дарамт болж байгаа юм.

Төсвийн байнгын хорооны гишүүн Ч.Хүрэлбаатар ОУВС-гийн хөтөлбөрийг хойшлуулах цаг бидэнд байхгүй гэж мягмар гарагийн хурлын үеэр хэлсэн тухай УИХ-ын албан  ёсны цахим хуудаст нийтлэгдсэн байна. Шинжээчдийн хэлж буйгаар  Оюутолгой төслийн бүтээн байгуулалтын ажилд зарцуулагдах 5.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын мөнгөн гүйлгээг Монгол дотоодын банкаар дамжуулах сонирхолтой байсан гэнэ. Монголын Засгийн газар 2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, тус төслийн 34 хувийг эзэмших болсон. Үүний зэрэгцээ хоёр жилийн өмнө дахин гэрээ байгуулж, гүний уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын санхүүжилтийг шийдсэн байдаг.

baikalfinans.com: ОХУ-д бэлэглэсэн “Дайны замаар” хөшөөг нээлээ

Тавдугаар сарын 09-ний баярыг тохиолдуулан Монголын ард түмнээс бэлэглэсэн “Дайны замаар” хөшөөний нээлт Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд болжээ.  Их буу чирч буй морьдын уг баримлыг Монголоос тус улсад бэлэглэж буй тухай орон нутгийн сайт мэдээлсэн байна.

Морьдын баримлыг 2015 оны тавдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд танилцуулж байсан бөгөөд монголчуудын санаачилгаар энэхүү баримлыг урлан бэлэглэж буй аж. Хөшөөг уран барималч А.Очирболд урласан байна.

“Энэ хөшөө Эх орны дайны аугаа ялалтын үед бидэнд  Монголын ард түмний зүгээс үзүүлсэн тусламж дэмжлэгийн илэрхийлэл юм” гэдгийг Москвагийн Думын дарга А.В.Шапошников нээлтийн үйл ажиллагааны үеэр онцолжээ. Хөшөөний нээлтийн ёслолд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил мөн оролцсон байна. Тэрбээр “Зөвлөлт холбоот улсын ард түмэн  дэлхий нийтийг фашизмын аюулаас  сая сая охид залуусынхаа амиар дэнчин тавьж аварсан. Тэдний баатарлаг үйлсийн ачаар дэлхий фашизмаас аврагдан, бид өнөөдөр аз жаргалтай амьдарч байна” хэмээлээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Азийн АШТ
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Эрүүл мэнд
  • •Нийслэл
  • •Яам, Агентлаг
  • •Гадаад харилцаа
ХУРААХ
Хуулийн цоорхойгоор мөнгө...
“Мими”-г хилээр оруулж ирвэл...

Сөрөг хүчин жүдогийн од тамирчин, бизнесийн магнатыг нэр дэвшүүллээ

Даваахүү 2017-05-10

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
24 минутын өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

1 цагийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

6 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

7 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

7 цагийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

7 цагийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

7 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

8 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

8 цагийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

9 цагийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

9 цагийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

9 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

9 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

1 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

1 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах