Чингэлтэй дүүргийн хэмжээнд гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, албадын бэлтгэл бэлэн байдлыг хангах, гамшгийн үед хамтран ажиллах уялдаа холбоог сайжруулах, удирдлагын төвшинд гамшгийн үеийн нөхцөл байдлыг хэрхэн үнэлэх, хэрхэн шийдвэр гаргах зэрэг мэдлэг, дадлагыг эзэмшүүлэх гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр эхэллээ. Чингэлтэй дүүрэг 160 гаруй мянган хүн амтай нийслэлийн томоохон дүүргийн нэг юм. Дадлага сургууль нийслэлийн Засаг даргын 2017 оны А/11 дүгээр захирамж, дүүргийн Онцгой комиссын даргын 07 тоот захирамжийн дагуу энэ сарын 11,12-ны өдрүүдэд үргэлжилнэ. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд Чингэлтэй дүүргийн төр захиргааны байгууллагын болон хувийн хэвшлийн 85 аж ахуй нэгж байгууллагын 1352 албан хаагч хамрагдаж байна.
Дадлага сургууль хоёр үе шаттай явагдана. Эхнийх нь өнөөдөр дүүргийн удирдлагын төвшинд өгөгдсөн цагийн байдлуудад хариу арга хэмжээ авах штабын дадлага сургууль явагдаж байна.
Маргааш газар хөдлөлт, үеэр ус, ой хээрийн түймэр, хүн, мал амьтны гоц халдварт өвчин, нүүлгэн шилжүүлэлт гэсэн цагийн байдлуудад мэргэжлийн анги, албадууд дадлага сургууль хийнэ.
Тус дадлага сургуулийг зохион байгуулснаар дүүргийн хэмжээнд гамшгийн эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, томоохон аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол тохиолдсон үед авах хариу арга хэмжээг хэрхэн зохион байгуулах дадлыг эзэмшүүлэхэд ач холбогдолтой ажээ.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.