• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Дэлхийн бяцхан мисс”-ийг төрүүлсэн багшийг шагнажээ

“Дэлхийн бяцхан мисс”-ийг Монголоос төрүүлж, тэр дундаа орон нутагт нь хөгжүүлж бэлтгэсэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын улсын тэргүүний II сургуулийн багш Ч.Мягмартай ярилцлаа.

 -Сэлэнгэ аймгаас анх удаа “Дэлхийн бяцхан мисс” төрлөө. Таны бэлтгэсэн шавь нар энэ жил  их өнгөлөг, амжилттай байна. Та манай уншигчдад өөрийгөө  танилцуулахгүй юу?

-Би Сэлэнгэ аймгийн Түшиг суманд төрж, МУИС-ийг урлаг судлаач мэргэжлээр төгсөн   сумандаа хөгжмийн багш, нийгмийн ажилтан хийж байгаад 2010 онд МУБИС-д нийгмийн ажилтнаар магистр хамгаалсан. Улсад 21 жил багшилж байна. Нийгмийн ажилтнаар 12 жил ажиллахдаа олон хүүхдийн хөгжил төлөвшил, хүмүүжилд нөлөөлж тусалж, дотны анд нь болсон. 2016 оны намраас би Сүхбаатар сумын II сургуульд нийгмийн ажилтан, багшаар ажиллаж байна.

-Таны бэлтгэсэн шавь “Дэлхийн бяцхан мисс” болжээ. Таны хувьд нэлээн шаргуу ажилласан байх?

-“Бяцхан мисс” ОУХБ-аас Орхон аймагт зохион байгуулсан “Бяцхан мисс” тэмцээнд сургуулиасаа Ж.Сувд, Хосзул, Анхсувд гээд хоёрдугаар ангийн охид, IV цэцэрлэгийн А.Хулан нарыг бэлтгэн оролцуулсан юм. Гурван охин маань шагналт байр, Ж.Сувд “Авьяаслаг мисс”-ээр тодрон “Дэлхийн бяцхан мисс” шалгаруулах тэмцээнд оролцох урилга авсан. Гүрж улсын Батуми хотод дөрөвдүгээр сарын 17-24-нд болсон “Дэлхийн бяцхан мисс” шалгаруулах тэмцээнд манай сургуулийн 2б ангийн сурагч Ж.Сувд оролцож шалгарлаа. Эцэг эх нь цалингийн зээл хүртэл аваад хүүхдээ маш сайн дэмжсэн. Миссээ бэлтгэх гээд нэг хэсэг цаг наргүй ажилласан даа. Миний эзэмшсэн урлаг судлаач мэргэжил маань их хэрэг болсон. Бүх өнцгөөс нь харж ажлаа төлөвлөсөн. Эх орноо сурталчилсан танилцуулга клип хийх, зохиолоо бичих, дизайнар олох, загварын чиг хандлагаа тодорхойлох, урлагийн ямар тоглолт хийх вэ гээд олон талаас нь бодож зүтгэсэн. Үүний хүчинд бид амжилт гаргаж чадлаа. Хүүхдийн төлөө ажиллахад багш нарт сэтгэл зүтгэл чухал. Дээр нь олны дэмжлэг байхад болохгүй, бүтэхгүй ажил гэж үгүй.

-Төрийн өмчит сургууль, цэцэрлэгийн эмч, багш нарын цалингийн зээлийн хүүг бууруулж, шимтгэлгүй болгосон. Сайхан мэдээ биш гэж үү?

-Үнэхээр сайхан мэдээ байна.Эцэг эх,  багш нар цалингийн зээлээр хүүхдээ хөгжүүлэх гэж зорьдог. Улс орны ирээдүй болсон хүүхдүүдийн төлөө сэтгэл, амьдралаа зориулан яваа багш нарын амьдралыг жаахан ч гэсэн төрөөс дэмжиж байгаад баяртай байна. Миний хувьд хүүхдүүдийнхээ төлөө цаг наргүй л ажилладаг. Эргээд амьдралаа харахад хөлсний байранд л аж төрж байна. Гэлээ гээд сэтгэлээр унаж гутардаггүй. Над шиг амьдралтай багш Монголд зөндөө байгаа. Нэгэнт сонгосон мэргэжил учраас шавь нарынхаа төлөө эцэг эхээс нь дутахааргүй сэтгэл гаргаж зүтгэдэг. Бяцхан шавь нараа хараад амьдралын зовлон бэрхшээлээ мартдаг юм. Ямар ч үед намайг хүүхдүүдийн маань заяа түшинэ гэж боддог.

-Саяхан болсон Эх үрсийн баяраар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил та бүхний хөдөлмөрийг үнэлсэн гэж сонссон. Та ямар шагнал хүртэв?

-Амжилт гаргасан багш, шавь нарыг аймгийн Засаг дарга Ш.Оргил шагнасан. Засаг даргаас хүндэт жуух бичиг болон тус бүр сая, сая төгрөг гардан авлаа, бид. Бидэнд цаашид их ажил хийх урам зориг өгсөн. Урам хайрласан Засаг даргадаа баярлалаа. 

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна
KHARKHORUM эргэн ирлээ
Нобелийн шагналын 2026 оны эзэд

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Азийн АШТ
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Нийслэл
  • •Яам, Агентлаг
  • •Уул уурхай
  • •Эрүүл мэнд
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
Д.Дамба-Очир: Танайх ломбардны...
“Арсенал” Мбаппегийн төлөөх...

“Дэлхийн бяцхан мисс”-ийг төрүүлсэн багшийг шагнажээ

Ганчимэг 2017-06-07
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
“Дэлхийн бяцхан мисс”-ийг төрүүлсэн багшийг шагнажээ

“Дэлхийн бяцхан мисс”-ийг Монголоос төрүүлж, тэр дундаа орон нутагт нь хөгжүүлж бэлтгэсэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын улсын тэргүүний II сургуулийн багш Ч.Мягмартай ярилцлаа.

 -Сэлэнгэ аймгаас анх удаа “Дэлхийн бяцхан мисс” төрлөө. Таны бэлтгэсэн шавь нар энэ жил  их өнгөлөг, амжилттай байна. Та манай уншигчдад өөрийгөө  танилцуулахгүй юу?

-Би Сэлэнгэ аймгийн Түшиг суманд төрж, МУИС-ийг урлаг судлаач мэргэжлээр төгсөн   сумандаа хөгжмийн багш, нийгмийн ажилтан хийж байгаад 2010 онд МУБИС-д нийгмийн ажилтнаар магистр хамгаалсан. Улсад 21 жил багшилж байна. Нийгмийн ажилтнаар 12 жил ажиллахдаа олон хүүхдийн хөгжил төлөвшил, хүмүүжилд нөлөөлж тусалж, дотны анд нь болсон. 2016 оны намраас би Сүхбаатар сумын II сургуульд нийгмийн ажилтан, багшаар ажиллаж байна.

-Таны бэлтгэсэн шавь “Дэлхийн бяцхан мисс” болжээ. Таны хувьд нэлээн шаргуу ажилласан байх?

-“Бяцхан мисс” ОУХБ-аас Орхон аймагт зохион байгуулсан “Бяцхан мисс” тэмцээнд сургуулиасаа Ж.Сувд, Хосзул, Анхсувд гээд хоёрдугаар ангийн охид, IV цэцэрлэгийн А.Хулан нарыг бэлтгэн оролцуулсан юм. Гурван охин маань шагналт байр, Ж.Сувд “Авьяаслаг мисс”-ээр тодрон “Дэлхийн бяцхан мисс” шалгаруулах тэмцээнд оролцох урилга авсан. Гүрж улсын Батуми хотод дөрөвдүгээр сарын 17-24-нд болсон “Дэлхийн бяцхан мисс” шалгаруулах тэмцээнд манай сургуулийн 2б ангийн сурагч Ж.Сувд оролцож шалгарлаа. Эцэг эх нь цалингийн зээл хүртэл аваад хүүхдээ маш сайн дэмжсэн. Миссээ бэлтгэх гээд нэг хэсэг цаг наргүй ажилласан даа. Миний эзэмшсэн урлаг судлаач мэргэжил маань их хэрэг болсон. Бүх өнцгөөс нь харж ажлаа төлөвлөсөн. Эх орноо сурталчилсан танилцуулга клип хийх, зохиолоо бичих, дизайнар олох, загварын чиг хандлагаа тодорхойлох, урлагийн ямар тоглолт хийх вэ гээд олон талаас нь бодож зүтгэсэн. Үүний хүчинд бид амжилт гаргаж чадлаа. Хүүхдийн төлөө ажиллахад багш нарт сэтгэл зүтгэл чухал. Дээр нь олны дэмжлэг байхад болохгүй, бүтэхгүй ажил гэж үгүй.

-Төрийн өмчит сургууль, цэцэрлэгийн эмч, багш нарын цалингийн зээлийн хүүг бууруулж, шимтгэлгүй болгосон. Сайхан мэдээ биш гэж үү?

-Үнэхээр сайхан мэдээ байна.Эцэг эх,  багш нар цалингийн зээлээр хүүхдээ хөгжүүлэх гэж зорьдог. Улс орны ирээдүй болсон хүүхдүүдийн төлөө сэтгэл, амьдралаа зориулан яваа багш нарын амьдралыг жаахан ч гэсэн төрөөс дэмжиж байгаад баяртай байна. Миний хувьд хүүхдүүдийнхээ төлөө цаг наргүй л ажилладаг. Эргээд амьдралаа харахад хөлсний байранд л аж төрж байна. Гэлээ гээд сэтгэлээр унаж гутардаггүй. Над шиг амьдралтай багш Монголд зөндөө байгаа. Нэгэнт сонгосон мэргэжил учраас шавь нарынхаа төлөө эцэг эхээс нь дутахааргүй сэтгэл гаргаж зүтгэдэг. Бяцхан шавь нараа хараад амьдралын зовлон бэрхшээлээ мартдаг юм. Ямар ч үед намайг хүүхдүүдийн маань заяа түшинэ гэж боддог.

-Саяхан болсон Эх үрсийн баяраар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил та бүхний хөдөлмөрийг үнэлсэн гэж сонссон. Та ямар шагнал хүртэв?

-Амжилт гаргасан багш, шавь нарыг аймгийн Засаг дарга Ш.Оргил шагнасан. Засаг даргаас хүндэт жуух бичиг болон тус бүр сая, сая төгрөг гардан авлаа, бид. Бидэнд цаашид их ажил хийх урам зориг өгсөн. Урам хайрласан Засаг даргадаа баярлалаа. 

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна
KHARKHORUM эргэн ирлээ
Нобелийн шагналын 2026 оны эзэд
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

5 цагийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

10 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

11 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

11 цагийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

11 цагийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

11 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

12 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

12 цагийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

13 цагийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

13 цагийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

13 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

13 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

1 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

1 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах