• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Радио конкурс”-ээр багш болох мөрөөдлөө биелүүлжээ

Удахгүй элсэлтийн ерөнхий шалгалт болох гэж байгаа. Энэ л үед хүүхэд залуус ирээдүйд ямар мэргэжилтэй болох вэ гэдгээ сонгодог. Тэр дундаа “Багш шигээ сайн багш болно” гэдэг нандин мөрөөдөл цөөнгүй сурагчдад бий. Харамсалтай нь өнөөдөр манай улсын бүх шатны боловсролын байгууллагад багшлах боловсон хүчний нөөц төдийлөн хангалттай биш. Тэр дундаа манай улсын өнцөг булан бүрт ерөнхий боловсролын сургуулийн бага ангид багшлах 7800 хүний нөөц хэрэгтэй байгаа аж. Нөгөөтэйгүүр, багш болох чин хүсэл эрмэлзлэлтэй, сурлага сайтай ч ар гэрийн боломж тааруу байх тохиолдол ч бий. Ийм нөхцөл байдлыг судалж үзээд багш болох чин хүсэлтэй хүүхдүүдэд нэгэн сайхан боломжийг МУБИС, МҮОНР хамтран зохион байгуулсан  “Радио конкурс” уралдаант нэвтрүүлгээрээ олгосон юм. Өнгөрсөн хоёрдугаар сараас эхэлсэн “Радио конкурс” уралдаант нэвтрүүлгийг Хэнтий аймгийн Биндэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагч А.Минжинсор тэргүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагч Д.Нямдулам хоёрдугаар байранд оржээ.

МҮОНР-ийн Хүүхэд залуучуудын редакцийн продюссер Ц.Сосорбурам “Уралдаант нэвтрүүлэгт идэвхтэй оролцсон нийт хүүхдүүддээ баяр хүргэе. “Радио конкурс” уралдаант нэвтрүүлэгт түрүүлсэн сурагчийг МУБИС-д элсэн сурах урилгаар шагналаа. Мөн эхний нэг жилийн сургалтын төлбөрөөс 100 хувь чөлөөлөгдөх эрхийг олгож байна. Харин II байранд орсон хүүхдийг эхний нэг жилийн төлбөрөөс 50 хувиар чөлөөлж, мөн урилгаар тус сургуульд элсэн суралцах эрхийг олгож байгаа юм. Үүнээс гадна уралдаанд идэвхтэй оролцсон 15 хүүхдэд босго оноогоо давчихвал энэ сургуулийн дуртай ангиа сонгон суралцах эрхийг олгож батламж гардууллаа. Багш хүн бол сурган хүмүүжүүлэгч, сэтгэл судлаач байдаг. Хүүхдийг эрдэм мэдлэгтэй хүн болгохоос гадна гараас нь хөтөлж хүн болгох адармаатай хэр нь аз жаргалтай эрхэм үйлсийн эзэд байдаг учраас багш болох хүн завсар зуурын сонирхлын журмаар энэ мэргэжлийг сонгоно гэдэг нь өрөөсгөл, учир дутагдалтай. Тиймээс манай хоёр байгууллага ярилцаж хэлэлцээд ерөөсөө хөдөө, орон нутагт ч бай, хот, суурин газарт ч бай багш дутагдалтай газарт багш болох чин хүсэл эрмэлзлэлтэй хүүхдүүдийг л энэ уралдаанаар олж илрүүлж, сонгон шалгаруулах зорилго тавьсан юм. Бид 10-аад жилийн өмнө “Радио конкурс” уралдааныг Санхүү, эдийн засгийн сургуультай хамтран зохион байгуулж байлаа. Тухайн үед гурван хүүхдэд тус сургуульд элсэн суралцах эрх олгож байсан.

Харин өнөөдөр багш болох туйлын хүсэл, чин сэтгэлтэй хүүхдүүдийг олж нээн мөрөөдлийг нь биелүүллээ. Хүүхдүүдэд хувь заяагаа шийдэх ийм сайхан боломж олгоно гэдэг бол ирээдүйн багш нарын амьдралын замналыг нээж өгч буй сайхан гарц юм” гэлээ.

“Радио конкурс” Монгол орон даяар зарлагдаж 18 аймгийн төв, сум суурин төдийгүй нийслэл хотын Ерөнхий боловсролын сурагчид ч идэвхи чармайлттай оролцжээ. МҮОНР ч хүртээмжтэй хүрч, шууд нэвтрүүлгээр хүүхдүүдийн бодит, бүтээлч оролцоог дэмжиж, тэдэнд байж болох бүхий л боломжийг олгосон юм байна.

Цагаа олсон тус нэвтрүүлэгт ахлах ангиа төгсч байгаа болон багш болох чин хүсэл, эрмэлзлэлтэй, авьяас сонирхолтой 120 гаруй хүүхэд оролцжээ. Тэднээс 90 гаруй нь ахлах ангийн сурагч байв.

МУБИС-ийн Хөтөлбөрийн нэгдсэн албаны оюутан хариуцсан мэргэжилтэн Т.Ариунжин “Эрдэмтэн багш нарын баг ажиллаж “Радио конкурс” уралдаант нэвтрүүлгийн асуулт, даалгаврыг боловсруулсан. Нэвтрүүлгийн эхний 10 минутад асуултаа задалж, сүүлчийн 10 минутад албан ёсны хуудсаараа дамжуулан хариултаа авч, зөв хариулт, хүүхдүүдээс гарсан санал хүсэлтийг тухай бүрт нь бүртгэлжүүлж ажилласан. Мөн МУБИС 2018-2019 оны хичээлийн жилд ямар хөтөлбөрөөр хичээллэж, ямар мэргэжлээр элсэлт авах вэ гэдэг мэдээллийг байнга өгч байсан. Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газрын 70, 100 хувийн тэтгэлэгт хөтөлбөрийг хэрхэн авах вэ, МУБИС-ийн захирлын 50 хувийн тэтгэлэгт хөтөлбөр, эрэгтэй оюутны 50 хувийн тэтгэлэгт хөтөлбөрт яаж хамрагдах вэ. Цаашилбал, кредитийн олон хөтөлбөр бий. Үүнд хэрхэн хамрагдах боломжтой вэ гэдэг мэдээллийг өгсөн. Мөн ахмад багш нарын зөвлөгөөг ч сурагчиддаа хүргэж амжлаа” гэв.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна
Есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр
Ялимгүй цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна
Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 375 сая төгрөг залилжээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Степпе Арена
  • •Яам, Агентлаг
  • •Эрүүл мэнд
  • •Гэмт хэрэг
  • •Халуун сэдэв
  • •Видео мэдээ
ХУРААХ
Зам, тээврийн хөгжлийн сайд...
Алслагдсан аймгуудад санал...

“Радио конкурс”-ээр багш болох мөрөөдлөө биелүүлжээ

Ганчимэг 2017-06-16
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
“Радио конкурс”-ээр багш болох мөрөөдлөө биелүүлжээ

Удахгүй элсэлтийн ерөнхий шалгалт болох гэж байгаа. Энэ л үед хүүхэд залуус ирээдүйд ямар мэргэжилтэй болох вэ гэдгээ сонгодог. Тэр дундаа “Багш шигээ сайн багш болно” гэдэг нандин мөрөөдөл цөөнгүй сурагчдад бий. Харамсалтай нь өнөөдөр манай улсын бүх шатны боловсролын байгууллагад багшлах боловсон хүчний нөөц төдийлөн хангалттай биш. Тэр дундаа манай улсын өнцөг булан бүрт ерөнхий боловсролын сургуулийн бага ангид багшлах 7800 хүний нөөц хэрэгтэй байгаа аж. Нөгөөтэйгүүр, багш болох чин хүсэл эрмэлзлэлтэй, сурлага сайтай ч ар гэрийн боломж тааруу байх тохиолдол ч бий. Ийм нөхцөл байдлыг судалж үзээд багш болох чин хүсэлтэй хүүхдүүдэд нэгэн сайхан боломжийг МУБИС, МҮОНР хамтран зохион байгуулсан  “Радио конкурс” уралдаант нэвтрүүлгээрээ олгосон юм. Өнгөрсөн хоёрдугаар сараас эхэлсэн “Радио конкурс” уралдаант нэвтрүүлгийг Хэнтий аймгийн Биндэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагч А.Минжинсор тэргүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагч Д.Нямдулам хоёрдугаар байранд оржээ.

МҮОНР-ийн Хүүхэд залуучуудын редакцийн продюссер Ц.Сосорбурам “Уралдаант нэвтрүүлэгт идэвхтэй оролцсон нийт хүүхдүүддээ баяр хүргэе. “Радио конкурс” уралдаант нэвтрүүлэгт түрүүлсэн сурагчийг МУБИС-д элсэн сурах урилгаар шагналаа. Мөн эхний нэг жилийн сургалтын төлбөрөөс 100 хувь чөлөөлөгдөх эрхийг олгож байна. Харин II байранд орсон хүүхдийг эхний нэг жилийн төлбөрөөс 50 хувиар чөлөөлж, мөн урилгаар тус сургуульд элсэн суралцах эрхийг олгож байгаа юм. Үүнээс гадна уралдаанд идэвхтэй оролцсон 15 хүүхдэд босго оноогоо давчихвал энэ сургуулийн дуртай ангиа сонгон суралцах эрхийг олгож батламж гардууллаа. Багш хүн бол сурган хүмүүжүүлэгч, сэтгэл судлаач байдаг. Хүүхдийг эрдэм мэдлэгтэй хүн болгохоос гадна гараас нь хөтөлж хүн болгох адармаатай хэр нь аз жаргалтай эрхэм үйлсийн эзэд байдаг учраас багш болох хүн завсар зуурын сонирхлын журмаар энэ мэргэжлийг сонгоно гэдэг нь өрөөсгөл, учир дутагдалтай. Тиймээс манай хоёр байгууллага ярилцаж хэлэлцээд ерөөсөө хөдөө, орон нутагт ч бай, хот, суурин газарт ч бай багш дутагдалтай газарт багш болох чин хүсэл эрмэлзлэлтэй хүүхдүүдийг л энэ уралдаанаар олж илрүүлж, сонгон шалгаруулах зорилго тавьсан юм. Бид 10-аад жилийн өмнө “Радио конкурс” уралдааныг Санхүү, эдийн засгийн сургуультай хамтран зохион байгуулж байлаа. Тухайн үед гурван хүүхдэд тус сургуульд элсэн суралцах эрх олгож байсан.

Харин өнөөдөр багш болох туйлын хүсэл, чин сэтгэлтэй хүүхдүүдийг олж нээн мөрөөдлийг нь биелүүллээ. Хүүхдүүдэд хувь заяагаа шийдэх ийм сайхан боломж олгоно гэдэг бол ирээдүйн багш нарын амьдралын замналыг нээж өгч буй сайхан гарц юм” гэлээ.

“Радио конкурс” Монгол орон даяар зарлагдаж 18 аймгийн төв, сум суурин төдийгүй нийслэл хотын Ерөнхий боловсролын сурагчид ч идэвхи чармайлттай оролцжээ. МҮОНР ч хүртээмжтэй хүрч, шууд нэвтрүүлгээр хүүхдүүдийн бодит, бүтээлч оролцоог дэмжиж, тэдэнд байж болох бүхий л боломжийг олгосон юм байна.

Цагаа олсон тус нэвтрүүлэгт ахлах ангиа төгсч байгаа болон багш болох чин хүсэл, эрмэлзлэлтэй, авьяас сонирхолтой 120 гаруй хүүхэд оролцжээ. Тэднээс 90 гаруй нь ахлах ангийн сурагч байв.

МУБИС-ийн Хөтөлбөрийн нэгдсэн албаны оюутан хариуцсан мэргэжилтэн Т.Ариунжин “Эрдэмтэн багш нарын баг ажиллаж “Радио конкурс” уралдаант нэвтрүүлгийн асуулт, даалгаврыг боловсруулсан. Нэвтрүүлгийн эхний 10 минутад асуултаа задалж, сүүлчийн 10 минутад албан ёсны хуудсаараа дамжуулан хариултаа авч, зөв хариулт, хүүхдүүдээс гарсан санал хүсэлтийг тухай бүрт нь бүртгэлжүүлж ажилласан. Мөн МУБИС 2018-2019 оны хичээлийн жилд ямар хөтөлбөрөөр хичээллэж, ямар мэргэжлээр элсэлт авах вэ гэдэг мэдээллийг байнга өгч байсан. Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газрын 70, 100 хувийн тэтгэлэгт хөтөлбөрийг хэрхэн авах вэ, МУБИС-ийн захирлын 50 хувийн тэтгэлэгт хөтөлбөр, эрэгтэй оюутны 50 хувийн тэтгэлэгт хөтөлбөрт яаж хамрагдах вэ. Цаашилбал, кредитийн олон хөтөлбөр бий. Үүнд хэрхэн хамрагдах боломжтой вэ гэдэг мэдээллийг өгсөн. Мөн ахмад багш нарын зөвлөгөөг ч сурагчиддаа хүргэж амжлаа” гэв.

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна
Есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр
Ялимгүй цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна
Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 375 сая төгрөг залилжээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
15 цагийн өмнө өмнө

Жүдо бөхийн Залуучуудын дэлхийн аваргаар Т.Ариунзаяа тодорлоо

15 цагийн өмнө өмнө

Дэлхийд тод гялалзсан оюунлаг охин Б.Оюун-Үжин

16 цагийн өмнө өмнө

Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

16 цагийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

16 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

16 цагийн өмнө өмнө

С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

16 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр

16 цагийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

1 өдрийн өмнө өмнө

М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч монгол төр тохиролцох ёсгүй

1 өдрийн өмнө өмнө

Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 375 сая төгрөг залилжээ

1 өдрийн өмнө өмнө

Токиогийн “Их дуулга”-д оролцох Монголын жүдочид тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Хүүхэд залуусын хөгжлийг дэмжигч "Ачит Ихт" компани

1 өдрийн өмнө өмнө

Говь-Алтай аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих зааврыг танилцуулж байна

1 өдрийн өмнө өмнө

Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ

1 өдрийн өмнө өмнө

Ц.Идэрбат: Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1,000 хүртэл төгрөгөөр бууруулна

1 өдрийн өмнө өмнө

Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

1 өдрийн өмнө өмнө

Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр шийдвэрлэнэ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Бямбасүрэн: Бэлтгэл хийж байгаад тамирчин болсон

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр хэлэлцэнэ

САНАЛ БОЛГОХ
2026-11-14 өмнө

C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа

2026-11-14 өмнө

Г.Хосбаяр: Эдгээр 10 аймагт утааны асуудал маш хүнд байгаа

2026-11-14 өмнө

“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ

2026-11-14 өмнө

Л.Мөнхбаясгалан: Алт, зэс, нүүрс дуусдаг юм, ус ч дуусна

2026-11-14 өмнө

Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын цахим системд 444 байгууллагын 23,482 албан хаагч бүртгэгджээ

2026-11-14 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-11-14 өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

2026-11-14 өмнө

Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ

2026-11-14 өмнө

Эгийн голын усан цахилгаан станц төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ

2026-11-17 өмнө

2026.11.16: Улстөрчдийн хэн, юу хэлэв

2026-11-16 өмнө

Н.Учрал: Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх тогтолцоог үндсээр нь шинэчилж байна

2026-11-16 өмнө

Ус амьдралыг тэтгэдэг бол Мод усыг хамгаалдаг

2026-11-16 өмнө

Өмгөөлөгчид цагдан хорих хугацааг нэг сараар тогтмол сунгадаг практикийг шүүмжиллээ

2026-11-17 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа

2026-11-17 өмнө

Цас цэвэрлэгээнд 1400 орчим ажилтан, албан хаагч ажиллаж, 350 гаруй тонн давс, бодис цацаад байна

2026-11-16 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгдлээ

2026-11-17 өмнө

Нийслэлийн 7000 өрхийг дулаалж, цахилгаан халаалтад шилжүүлнэ

2026-11-17 өмнө

Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ

2026-11-16 өмнө

6,2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа

2026-11-17 өмнө

Төсвийн хуулийн онцлох заалтууд

2026-11-16 өмнө

Ахуйн хэрэглээний жижиг газны баллон тэсэрч, иргэн гэмтжээ

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857,000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх асуудлаар хуулийн төсөл санаачлан хэлэлцүүлэх” тухай ажлын хэсгийг байгууллаа

2026-11-16 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөх морь өдөр

2 өдрийн өмнө өмнө

“Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо

2026-11-16 өмнө

Цас орно, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна

2026-11-17 өмнө

"Ачит Ихт" компани үйлдвэрийн орчинд экологийн тэнцвэрийг хадгалагч тарвага нутагшууллаа

2026-11-17 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгдлээ

2026-11-17 өмнө

Ачаалал ихтэй 10 чиглэлд автобусны хүртээмжийг нэмэгдүүллээ

2026-11-17 өмнө

“Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөц бүрдүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Э.Батшугар: Вакцинаар сэргийлж болох өвчнийг бууруулахад Засгийн газраас анхаарч ажиллана

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах