• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Хэмнэлт” хөтөлбөрт дэд сайдуудыг хамруулъя

Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт төрийн албан хаагчдын зардлаас тэвчиж болох бүхнийг хэмнэх зорилт тавьж, “Хэмнэлт” хөтөлбөрийг гаргаж ирлээ. Энэ бол Монголын төрд сүүлийн жилүүдэд үгүйлэгдэж байсан хамгийн том хөтөлбөр байлаа. Үүнийг зоригтой эхлүүлэхээр болсон одоогийн Засгийн газарт гайгүйхэн үнэлгээ өгчихмөөр байна. 
 
Гэхдээ А бол арай л чангадана. Нэг С орчимд л үнэлэх гээд байгаа юм.  Учир нь одоохондоо Засгийн газраас зөвхөн төрийн өмчийн том том компаниудын захирлуудын цалинг л тодорхой хувиар хасахаар болоод байна. Цалингаа хасуулах гэж байгаа нөхдүүд нь сардаа 5, 10, цааш­лаад 30-аас дээш сая төгрөгийг цалин нэрээр цүнхлээд л сууж байдаг  эрхмүүд. Монголын төрд юу хийж гийгүүлж, ямар баялаг бүтээж, хувь нэмрээ оруулсан болоод сардаа 30, 40 сая төгрөг авна вэ, тэд. Ийм хүмүүсийн цалинг 60 хүртэл хувиар бууруулахаар болсон учраас одоогийн Засгийн газарт С үнэлгээ өгөөд байна. Ер нь бол манай улсад хэмнэж болох үргүй зардлууд маш их байгаа. Тухайлбал, яам, тамгын газруудад байгаа хийх ажлаа олж ядсан олон төрийн албан хаагч бий. Сүүлийн хэдэн жил “хэрүүлийн алим” болчихоод байсан дэд сайдын суудал ч үүнд багтана. Тэртэй тэргүй дэд сайдын суудал албан тушаалын наймааны хэрэгсэл болчихоод байгааг хэн хүнгүй л мэдэж байгаа шүү дээ. Тэр дундаа сонгуулийн өмнө тарсан, одоо хууль хяналтын байгууллагынхны эвлүүлэг гэж  “зүтгэсэн” бичлэг ч үүнийг баталчихсан.
 
Яах вэ, Ж.Эрдэнэбат өмнөх Ерөнхий сайдыг бодвол 15 яамтай Засгийн газраа байгуулсан нь арай л цөөн. Гэхдээ яамныхаа тоог цөөлсөн мөртлөө дэд сайдын суудлаа хэвээр үлдээчихсэн нь буруу шүү дээ. “Шийдлийн” гэх тодотголтой Засгийн газрын үед МАН-ынхан өөрсдөө юу ярьж, хэлж, дайрч байж 17 дэд сайдыг албан тушаалаас нь чөлөөлүүлж байлаа. Жилдээ тэрбум төгрөг хэмнэнэ, тэр мөнгөөрөө өөр юм хийе гэх мэтээр сайхан сайхан зүйл ярьж байсныг одоо ч иргэд санаж байгаа байх. Гэтэл ердөө л жилийн дараа өөрсдөө сонгуульд ялалт байгуулаад, үнэмлэхүй олонхи болчихсон мөртлөө хэлсэн ярьснаа мартаад, дэд сайдын суудлаа сэргээгээд гаргаад ирлээ. Ядаж байхад дэд сайдын суудалд очиж байгаа нөхдүүд нь дандаа “бялуу” хүртэгсэд болж таарсан.  За тэр “бялуу” хүртэх эрхтэй хүмүүс нь байж л байг, хамаагүй. Байх ч ёстой биз.
 
Гэхдээ заавал дэд сайдын гэх хэрэггүй, хиймэл албан тушаал бий болгож, улсын төсвийг үргүй зарж, “бялуу” хүртээх шаардлага байгаа юм уу. Өөр өчнөөн л албан тушаал, ажил байна шүү дээ. “Шийдлийн” Засгийн газрын үед  нэг дэд сайд сардаа 4-4.5 сая төгрөгийн зардалтай гэх тоо баримтыг гишүүд ярьж байсан. Сайдын сарын цалин 1.4 сая төгрөг, цаашлаад туслах, жолооч, утас, шатахуун гэх мэт зардал нь нийлээд 4-4.5 сая төгрөг болдог байсан юм байх.
 
Ингээд тооцоод үзэхээр тухайн үед 17 дэд сайдыг цомхотгосноор улс 800 саяас нэг тэрбум хүртэлх төгрөгийн зардлыг хэмнэж байжээ. Тэгвэл одоо 15 дэд сайдыг “Хэмнэлт” хөтөлбөрт хамруулаад, сандлаас нь буулгачихвал улс жилдээ 600-800 орчим сая төгрөгийн зардлыг хэмнэж болохоор байгаа юм. Өмнөх жишигт нийцүүлж тооцож үзвэл шүү дээ. Гэхдээ одоо дэд сайдын цалин хэд болж  нэмэгдэж байгаа юм, урсгал зардал нь яаж дээшилснийг яг таг хэлэхэд хэцүү.  Магадгүй 15 дэд сайдыг буцааж татсанаар жилдээ тэрбумаас илүү ч төгрөг хэмнэж болох юм.  Энэ чинь хангалттай л хэмнэлт шүү дээ.
 
Ядаж л нэг цэцэрлэг барьчих мөнгө. Ардын хүүхдүүд цэцэрлэгийн хүрэлцээгүйн улмаас гэртээ цоожлогдож байна. Эсвэл залуу гэр бүлүүд хоёр зэрэг ажиллаж, амьдралаа өөд нь татах боломжоо хумсалж байна. Үр хүүхдээ аюулгүй өсгөхийн төлөө ээжүүд гэртээ хэдэн жилээр ч хамаагүй сууж байгаа. Зарим нэг дарга нар “Тэрбум төгрөгийн хэмнэлтийг ямар хэмнэлт гэх юм. Ийм бага мөнгөөр юу ч хийж чадахгүй” гэж хэлж магадгүй. Тэгвэл бүтэн сар зүтгэж байж 500-600-хан мянган төгрөгийн цалин авч байгаа алтан дундчууд, үүнээс ч бага орлоготой ядууст тэрбум гэдэг чинь сонсоод ч айхаар их мөнгө. Зөв зарцуулж чадвал их зүйл хийж болохоор мөнгө шүү дээ. Ерөнхий сайд хүүхдүүдэд сард өгч байгаа 20 мянган төгрөгийг хасна, танана гэж ам ангайсан байсан. Яг зорилтот бүлэгт л өгөх юм байх. Гэхдээ түүнийгээ ямар шалгуураар, яаж тогтоох юм. 
 
Гэртээ том зурагт, хөргөгч, угаалгын машин, тоос сорогчтой юу гэж асууж байгаад, байвал хүүхдийн мөнгийг нь хасаад байвал тэнэг л байх. Өнөө “Сайхан хүүхэн болгоныг бариад байх хэрэг үү” гэдэг шиг л юм болно. Уг нь манайх шиг олуулаа болох гэж ядаж байгаа улс оронд төрөлтийг дэмжих нэг ч болов хөтөлбөрөнцөр байвал зүгээр л байх. Одоохондоо төрөлтийг дэмжиж байгаа гэж гүтгэж болохоор хөтөлбөр нь сар бүр хүүхдэд өгч байгаа 20 мянган төгрөг. Гэтэл үүнийг нь цахилгаан бараатай эсэхийг нь асуугаад л хасчихвал үнэхээр онигоо байна. Хэрвээ дэд сайдуудаа буцааж татчихаад хэмнэсэн мөнгөөр нь хэдэн хүүхдэд ч болов сарын 20 мянган төгрөг өгчихөж болох л байх. Ийм л зөв бодлогыг эрх баригчид хэрэгжүүлэх хэрэгтэй.
 
Түүнээс биш улс орон дампуурч байна гэж баахан түйвээж, хэмнэнэ гэж дөвчигнөчихөөд, сайдуудынхаа тоог нэмж, хэрэгтэй хэрэггүй албан тушаал бий болгож, тэртэй тэргүй хөлжчихсөн хүмүүсийг төр тэжээх нь зөв бодлого биш л болов уу.  Төр татвар төлөгчдийн мөнгийг харамлах хүнээсээ харамлаад, өгөх хүндээ өгөх л хэрэгтэй. Дэд сайдуудаас бол харамламаар л байна. Үнэхээр л тэгж албан тушаалынх нь нэр хэрэгтэй байгаа бол цалингүй, туслахгүй, жолоочгүй ажиллаач дээ. Ямар дэд сайдад хийх ажил байх биш. Сайд, төрийн нарийн хоёрын дунд хавчуулагдсан нэр төдий л албан тушаал. Ямар ч эрх мэдэл байхгүй.
 
Яах вэ, хааяа нэг тууз хайчилдаг л байх. Өнөөдөр дэд сайдыг тоодог хүн байгаа юм уу. Одоо бүр ч тоохоо больсон. Тэртэй тэргүй мөнгөөр худалдаж авсан нэр төдий л албан тушаал гэдгийг нь мэддэг болчихсон юм чинь. Тийм болохоор намтар дээрээ “дэд сайд” гэсэн тодотгол бичүүлэх хүсэлтэй хүмүүс байгаа бол цалингүй, мөнгөгүй ажилладаг нь хаашаа юм. Түүнээс биш татвар төлөгчид юу ч хийдэггүй хүнд сард сая хол давсан цалин өгч, тусгай хангамж эдлүүлээд байхыг хүсэхгүй л байна. Тиймээс Ж.Эрдэнэбат сайд хэл амны бай болсон хэдэн дэд сайдынхаа асуудлыг эртхэн шийдчихсэн нь дээр биз дээ.
 
Хэмнэх гэж байгаа юм бол хийсэн шиг л хий. УИХ-ын гишүүд ч гэсэн тусгай хангамжаасаа татгалзахад яах вэ дээ. Цалингаа бол авдаг л юм байгаа биз. Утас, унаа гээд бусад тусгай хангамжуудаасаа сайн дураараа татгалзчихаач дээ. Ямар машиныхаа шатахуун, утасныхаа төлбөрийн мөнгийг дийлэхгүй л гишүүн байв гэж дээ. Ядаж байхад бүгд хувьдаа бизнестэй, хэт баяжчихсан хүмүүс байгаа биз дээ, тэд чинь. Тийм байж иргэдийнхээ татварын мөнгөөр утасныхаа төлбөрийг төлүүлж, унааныхаа зардлыг даалгахаас жаахан ч гэсэн ичмээр юм.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сэрэмжлүүлэг
  • •E-Sport
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Яам, Агентлаг
  • •Эрүүл мэнд
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Улсын Онцгой Комисс
  • •Намууд
  • •Нийслэл
  • •Гадаад харилцаа
ХУРААХ
Я.Байгалмаа: 765 хүүхэд харагч...
Шөнийн үйлчилгээ хэрэгтэй байна...

“Хэмнэлт” хөтөлбөрт дэд сайдуудыг хамруулъя

Пунцагболд 2016-08-22

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
7 цагийн өмнө өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

7 цагийн өмнө өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

7 цагийн өмнө өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

8 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

10 цагийн өмнө өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

11 цагийн өмнө өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

11 цагийн өмнө өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

12 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

12 цагийн өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

12 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

1 өдрийн өмнө өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

1 өдрийн өмнө өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

1 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2 өдрийн өмнө өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2 өдрийн өмнө өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2 өдрийн өмнө өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2 өдрийн өмнө өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-20 өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-20 өмнө

Баянхошуу, Шархад дэд төвийн 454 айлын Ногоон орон сууцны барилгын ажил үргэлжилж байна

2026-10-20 өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

САНАЛ БОЛГОХ
2026-10-16 өмнө

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нуруу угсарч, дууслаа

2026-10-16 өмнө

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

2026-10-16 өмнө

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2026-10-16 өмнө

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно

2026-10-16 өмнө

Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалах, хүнээ бодсон тодотгол батлагдлаа

2026-10-16 өмнө

Үс засуулбал өнгө зүс сайжирна

2026-10-16 өмнө

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2026-10-16 өмнө

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ

2026-10-16 өмнө

Автомашинуудаар тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа

2026-10-16 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ

2026-10-16 өмнө

Ялимгүй хур тунадас орно

2026-10-20 өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-18 өмнө

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг ерөнхий сайдаас хүслээ

2026-10-19 өмнө

АН-ын бүлгийн ажлын албаны даргаар Б.Төрмөнхийг томиллоо

2026-10-18 өмнө

“Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2026-10-19 өмнө

Иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав

2026-10-19 өмнө

The MongolZ өнөөдөр 1win Private Club тэмцээний эхний тоглолт хийнэ

2026-10-19 өмнө

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын асуудлыг шуурхай шийдвэрлэнэ

2 өдрийн өмнө өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-19 өмнө

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

2026-10-19 өмнө

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

2 өдрийн өмнө өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-19 өмнө

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

2026-10-19 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгдлээ

2026-10-19 өмнө

Хөрс хараахан хөлдөөгүй байх үед тарьсан мод сайн ургана

2026-10-18 өмнө

Цогтцэций сумаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээлээ

2026-10-20 өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

2 өдрийн өмнө өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-20 өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах