• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Засгийн сэлгээ Засаг дарга нарт ч хамаатай

Цэц шийдвэр гаргалаа. Эрхэм гишүүдэд “давхар дээл”-ийг зөвшөөрөв. Хоёроос дээш сонгогдсон гишүүд нойргүй хонож эхлээд байна. Мөн УИХ-ын гишүүдийг олуулаа болгох хаалгыг нээв. Тэрнээс болоод Төрийн ордны гадаа ч гишүүний сэнтий зорьсон “улстөрчид”-ийн цуваа үүслээ.

Ямартай ч ойрын үед ээлжит бус чуулган зарлагдаж, Цэцийн шийдвэрийг хэлэлцэнэ. Хариу нь бараг тодорхой доо. Цэцийн шийдийг хүлээж авна. Тэгээд Засгийн сэлгээ хийгдэнэ гэсэн үг.

Одоогийн сайд нарын олонх нь Ерөнхийлөгчийн, Ерөнхий сайдын, Ардын намын генсекийн шошготой. Тэгэхээр хэний сайд явж, хэнийх нь үлдэх вэ гэдэг дээр тэд ярина. Ярьж ч байгаа аж. Хэдхэнээс бусад нь “дан, давхар”-гүй л явах шинжтэй. Улс төрийн хүрээнд яригдаж буйгаар, бараг 80 хувь нь явахаар болж байх шиг байна. Гэхдээ сайдаас чөлөөлөөд хаячихгүй бололтой. Өөр томоохон албан тушаал руу сэлгэн томилогдох хүн хэд хэд дуулдаж байна. Тухайлбал, буусан сайд нар “Эрдэнэт”-ийн захирал, ЗХЖШ-ын дарга гээд төрийн өмчит үйлдвэрийн газар, агентлагийн дарга зэрэг албан тушаалуудад томилогдох зүг чигтэй байна. Гэвч ийм яриа тохироонууд өдөр болгон өөрчлөгдөнө л дөө. Цэцийн дүгнэлтийг хүлээж авсан УИХ-ын тогтоол гарсаны дараа л шинэ сайд нар эцсийн байдлаар тодорно. Энэ удаагийн засагт орох шинэ сайд нарт нэг л том шаардлага тавигдана. Тэр нь улс төрөө даах чадвар буюу “гал барьдаг” чадалтай байх хэрэгтэй гэсэн үг.

Манай гишүүдийн дийлэнх нь өөрсдийгөө энэ шаардлагыг хангана гэж үздэг юм байна. Цэцийн шийд гарсаны шөнөөс эхлээд л эрхэм гишүүд Ж.Мөнхбатын хэлсэнээр “хөнгөн араандаа хийчихээд” жирийцгээх болжээ. Суудал нь тоотой, суух хүн нь бараг 76-уулаа болоод байгаа аж.

Сайд болох гишүүд өөрсдийгөө товойлгож, өрсөлдөгчөө дарах ажлыг ч хийгээд эхэлжээ. Саяхан даа, нэг гишүүний казино тоглож байгаа гэх зургийн эвлүүлэг цахим сүлжээнд тарсан. Хэргийн эзэн баригджээ. Тэр нь нэг сайд байжээ. Ингэж л сайдын суудлын төлөөх хөгөө чирсэн марафон явж байна.

Засгийн сэлгээ гэдэг зүйл зөвхөн хэдэн сайдаар хязгаарлагдахгүй юм байна. Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар аймгийн Засаг дарга нарын ажлыг дүгнээд Ховдын дарга Б.Дүгэржавыг ажлаас нь чөлөөлжээ. Чөлөөлөх болсон хамгийн том шалтгаан нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц дээр хангалтгүй ажилласантай холбоотой гэсэн. Аймгийн Засаг даргатай хариуцлага тооцох явдал Б.Дүгэржаваар дуусахгүй юм байна. Дахиад 4-5 аймгийн Засаг даргатай хариуцлага тооцох магадлалтай болжээ.

Өөрөөр хэлбэл, Б.Дүгэржавын хэмжээний томоохон шалтаг шалтгаанаар хариуцлага хүлээх хэд хэдэн аймгийн Засаг дарга байна гэсэн үг. Аймаг орон нутагт нь томоохон төслүүд хэрэгждэг, гэвч түүнд түлхээс биш зангуу болж хэвтдэг Засаг дарга нар сонгуульт хугацаанаасаа өмнө “...Баяртай” болох бололтой. Ерөнхий сайдын тухайд 2021 оны арваннэгдүгээр сарын 16-нд Төрийн ордонд аймаг, нийслэлийн  ИТХ-ын дарга, Засаг дарга нартай өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн асуудлаар уулзаж байв.

Тэгэхдээ “...Ирэх оноос Ерөнхий сайд аймгийн Засаг дарга нарт шууд хариуцлага тооцож эхэлнэ. Ажил хийх санаачилгыг дэмжинэ. Хамтарч ажиллана. Авлигын хэрэгт холбогдвол хамгаалахгүй” гэж хэлж байжээ.

Түүнээс сарын өмнө, 2021  аравдугаар сарын 14-нд УИХ-ын чуулганд оролцохдоо гишүүдээс Эрдэнэбүрэнгийн УЦС-ын асуудлаар улс төрийн дэмжлэг хүсээд “...Том шийдэл бүхэн цаанаа төлөөстэй, улс төртэй өрнөдөг. Үүнийг би Ерөнхий сайд болоод бүр их мэдэрч байна. ЗГХЭГ-ын дарга болоод ч мэдэрч байсан. Жишээ нь,  Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц явах уу, үгүй юу гэдэг асуудал үүсч байна. Энэ төсөл явах нь зөв. Эрчим хүчний хараат байдлаас бид гарахын тулд энэ төслийг урагшлуулах ёстой.Олон хөрөнгө оруулагч гарах учраас таалагдах, эс таалагдах зүйл гарна. Энэ бүхэнд манай улстөрчидтэй холбогдож, янз бүрийн улс төрийн акц хийх тохиолдол гарна. Удахгүй энэ төслийг эсэргүүцсэн жагсаал болж магадгүй. Үүнд хөтлөгдөөд явах уу эсвэл бид нэгдмэл байж чадах уу гэдгийг сонгоход хүрнэ. Эндээс маш их зүйл хамаарна.  Даваад гарахаас л өөр аргагүй. Бид бууж өгч болохгүй.

Ард нь гараад дараа дараагийн том төслүүд Монгол Улсын эрх ашигт нийцэх шийдвэрийг давс мэт шорвог ч гаргаад л явахаас өөр гарцгүй” гэж байжээ. Бүр сүүлд, хоёр долоо хоногийн өмнө Засгийн газрын хуралдаанаар “...Стратегийн бүтээн байгуулалтыг гацаавал хорлон сүйтгэх ажиллагаа гэж үзнэ” гэж ярьсан байдаг.

Тодруулбал, “...Иргэний нийгмийн байгууллагын эсвэл ард иргэдийн нэр барьсан хэн нэгэн этгээд ямар ч эдийн засгийн тооцоо судалгаагүй тасалдуулж байгаа үйлдлүүдийг Эрүүгийн хуульд заасан Хорлон сүйтгэх ажиллагаа гэх холбогдох зүйлчлэлээр нь Засгийн газрын нэрийн өмнөөс хууль хяналтын байгууллагад өгч шалгуулах, алдагдсан боломжийн өртгийг иргэний журмаар нэхэмжлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан" гэж сайд Х.Нямбаатар нийтэд мэдээлэл өгөхдөө ярьсан.

Ийн цаашид том төслүүдийн хэрэгжилтэд зөвхөн салбарын яам, агентлаг бус орон нутаг томоохон үүрэгтэй оролцох болж байх шиг байна. Тиймээс төслүүд гацаасны хариуцлага аймгийн Засаг дарга нар руу бууж байна гэсэн үг. Ер нь бол энэ сэлгээнд сайд нарын бараг 80 хувь, Засаг дарга нарын 30 орчим хувь өртөж магадгүй юм байна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 18. ПҮРЭВ ГАРАГ. № 158 (6890)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийслэл
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Уул уурхай
  • •Азийн АШТ
  • •Байнгын хороо
ХУРААХ
Л.Энх-Амгалан: Тойргийн бус...
Д.Трамп нэгжлэг хийсэн...

Засгийн сэлгээ Засаг дарга нарт ч хамаатай

ГАРЬД 2022-08-18
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Засгийн сэлгээ Засаг дарга нарт ч хамаатай

Цэц шийдвэр гаргалаа. Эрхэм гишүүдэд “давхар дээл”-ийг зөвшөөрөв. Хоёроос дээш сонгогдсон гишүүд нойргүй хонож эхлээд байна. Мөн УИХ-ын гишүүдийг олуулаа болгох хаалгыг нээв. Тэрнээс болоод Төрийн ордны гадаа ч гишүүний сэнтий зорьсон “улстөрчид”-ийн цуваа үүслээ.

Ямартай ч ойрын үед ээлжит бус чуулган зарлагдаж, Цэцийн шийдвэрийг хэлэлцэнэ. Хариу нь бараг тодорхой доо. Цэцийн шийдийг хүлээж авна. Тэгээд Засгийн сэлгээ хийгдэнэ гэсэн үг.

Одоогийн сайд нарын олонх нь Ерөнхийлөгчийн, Ерөнхий сайдын, Ардын намын генсекийн шошготой. Тэгэхээр хэний сайд явж, хэнийх нь үлдэх вэ гэдэг дээр тэд ярина. Ярьж ч байгаа аж. Хэдхэнээс бусад нь “дан, давхар”-гүй л явах шинжтэй. Улс төрийн хүрээнд яригдаж буйгаар, бараг 80 хувь нь явахаар болж байх шиг байна. Гэхдээ сайдаас чөлөөлөөд хаячихгүй бололтой. Өөр томоохон албан тушаал руу сэлгэн томилогдох хүн хэд хэд дуулдаж байна. Тухайлбал, буусан сайд нар “Эрдэнэт”-ийн захирал, ЗХЖШ-ын дарга гээд төрийн өмчит үйлдвэрийн газар, агентлагийн дарга зэрэг албан тушаалуудад томилогдох зүг чигтэй байна. Гэвч ийм яриа тохироонууд өдөр болгон өөрчлөгдөнө л дөө. Цэцийн дүгнэлтийг хүлээж авсан УИХ-ын тогтоол гарсаны дараа л шинэ сайд нар эцсийн байдлаар тодорно. Энэ удаагийн засагт орох шинэ сайд нарт нэг л том шаардлага тавигдана. Тэр нь улс төрөө даах чадвар буюу “гал барьдаг” чадалтай байх хэрэгтэй гэсэн үг.

Манай гишүүдийн дийлэнх нь өөрсдийгөө энэ шаардлагыг хангана гэж үздэг юм байна. Цэцийн шийд гарсаны шөнөөс эхлээд л эрхэм гишүүд Ж.Мөнхбатын хэлсэнээр “хөнгөн араандаа хийчихээд” жирийцгээх болжээ. Суудал нь тоотой, суух хүн нь бараг 76-уулаа болоод байгаа аж.

Сайд болох гишүүд өөрсдийгөө товойлгож, өрсөлдөгчөө дарах ажлыг ч хийгээд эхэлжээ. Саяхан даа, нэг гишүүний казино тоглож байгаа гэх зургийн эвлүүлэг цахим сүлжээнд тарсан. Хэргийн эзэн баригджээ. Тэр нь нэг сайд байжээ. Ингэж л сайдын суудлын төлөөх хөгөө чирсэн марафон явж байна.

Засгийн сэлгээ гэдэг зүйл зөвхөн хэдэн сайдаар хязгаарлагдахгүй юм байна. Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар аймгийн Засаг дарга нарын ажлыг дүгнээд Ховдын дарга Б.Дүгэржавыг ажлаас нь чөлөөлжээ. Чөлөөлөх болсон хамгийн том шалтгаан нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц дээр хангалтгүй ажилласантай холбоотой гэсэн. Аймгийн Засаг даргатай хариуцлага тооцох явдал Б.Дүгэржаваар дуусахгүй юм байна. Дахиад 4-5 аймгийн Засаг даргатай хариуцлага тооцох магадлалтай болжээ.

Өөрөөр хэлбэл, Б.Дүгэржавын хэмжээний томоохон шалтаг шалтгаанаар хариуцлага хүлээх хэд хэдэн аймгийн Засаг дарга байна гэсэн үг. Аймаг орон нутагт нь томоохон төслүүд хэрэгждэг, гэвч түүнд түлхээс биш зангуу болж хэвтдэг Засаг дарга нар сонгуульт хугацаанаасаа өмнө “...Баяртай” болох бололтой. Ерөнхий сайдын тухайд 2021 оны арваннэгдүгээр сарын 16-нд Төрийн ордонд аймаг, нийслэлийн  ИТХ-ын дарга, Засаг дарга нартай өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн асуудлаар уулзаж байв.

Тэгэхдээ “...Ирэх оноос Ерөнхий сайд аймгийн Засаг дарга нарт шууд хариуцлага тооцож эхэлнэ. Ажил хийх санаачилгыг дэмжинэ. Хамтарч ажиллана. Авлигын хэрэгт холбогдвол хамгаалахгүй” гэж хэлж байжээ.

Түүнээс сарын өмнө, 2021  аравдугаар сарын 14-нд УИХ-ын чуулганд оролцохдоо гишүүдээс Эрдэнэбүрэнгийн УЦС-ын асуудлаар улс төрийн дэмжлэг хүсээд “...Том шийдэл бүхэн цаанаа төлөөстэй, улс төртэй өрнөдөг. Үүнийг би Ерөнхий сайд болоод бүр их мэдэрч байна. ЗГХЭГ-ын дарга болоод ч мэдэрч байсан. Жишээ нь,  Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц явах уу, үгүй юу гэдэг асуудал үүсч байна. Энэ төсөл явах нь зөв. Эрчим хүчний хараат байдлаас бид гарахын тулд энэ төслийг урагшлуулах ёстой.Олон хөрөнгө оруулагч гарах учраас таалагдах, эс таалагдах зүйл гарна. Энэ бүхэнд манай улстөрчидтэй холбогдож, янз бүрийн улс төрийн акц хийх тохиолдол гарна. Удахгүй энэ төслийг эсэргүүцсэн жагсаал болж магадгүй. Үүнд хөтлөгдөөд явах уу эсвэл бид нэгдмэл байж чадах уу гэдгийг сонгоход хүрнэ. Эндээс маш их зүйл хамаарна.  Даваад гарахаас л өөр аргагүй. Бид бууж өгч болохгүй.

Ард нь гараад дараа дараагийн том төслүүд Монгол Улсын эрх ашигт нийцэх шийдвэрийг давс мэт шорвог ч гаргаад л явахаас өөр гарцгүй” гэж байжээ. Бүр сүүлд, хоёр долоо хоногийн өмнө Засгийн газрын хуралдаанаар “...Стратегийн бүтээн байгуулалтыг гацаавал хорлон сүйтгэх ажиллагаа гэж үзнэ” гэж ярьсан байдаг.

Тодруулбал, “...Иргэний нийгмийн байгууллагын эсвэл ард иргэдийн нэр барьсан хэн нэгэн этгээд ямар ч эдийн засгийн тооцоо судалгаагүй тасалдуулж байгаа үйлдлүүдийг Эрүүгийн хуульд заасан Хорлон сүйтгэх ажиллагаа гэх холбогдох зүйлчлэлээр нь Засгийн газрын нэрийн өмнөөс хууль хяналтын байгууллагад өгч шалгуулах, алдагдсан боломжийн өртгийг иргэний журмаар нэхэмжлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан" гэж сайд Х.Нямбаатар нийтэд мэдээлэл өгөхдөө ярьсан.

Ийн цаашид том төслүүдийн хэрэгжилтэд зөвхөн салбарын яам, агентлаг бус орон нутаг томоохон үүрэгтэй оролцох болж байх шиг байна. Тиймээс төслүүд гацаасны хариуцлага аймгийн Засаг дарга нар руу бууж байна гэсэн үг. Ер нь бол энэ сэлгээнд сайд нарын бараг 80 хувь, Засаг дарга нарын 30 орчим хувь өртөж магадгүй юм байна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 18. ПҮРЭВ ГАРАГ. № 158 (6890)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

3 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

3 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

3 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

3 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч Беларусьд айлчилж, Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-24 өмнө

Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоо бүрдүүлэх ёстой

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч Беларусьд айлчилж, Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах