• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

О.Алтангэрэл: Төр нийгмийн зүтгэлтнүүдийн амиа алдсан хэрэг илрэх ёстой

Хүний эрхийг дээдэлсэн, авлигагүй, шударга төрийг бэхжүүлэх зорилгоор хуулийн төсөл боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулсан талаар  ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл мэдээлэл хийлээ.  Түүний байр суурийг хүргэе. 

-Хүний эрхийн багц хуулийг боловсруулж дууссан гэж ойлголоо.  Хуулийн төслийн үзэл баримтлалын талаар тодруулахгүй юу?

-Засгийн газрын хуралдаанаар Хүний эрхийн багц хуулийн төслийн эхний танилцуулгыг хийлээ. Үүнд, Жагсаал цуглааны журмын тухай, Хэвлэлийн эрх чөлөөний тухай, Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх хуульд өөрчлөлт оруулах тухай, Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслүүд багтсан. Түүнчлэн, Авлигын эсрэг хуулийн төслийг танилцууллаа.  Энэ хуулийн үзэл баримтлалд нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгө, орлогыг хураах тухай асуудал багтсан.  Ер нь нэг зарчим бий. Монгол Улс хөөн хэлэлцэх хугацаагаа хуулийн хийдлээр, албан тушаалтнуудын эрх мэдлээс шалтгаалан авлигачдыг шийтгэж чадалгүй өдийг хүрсэн. Бид оффшор дансанд байгаа хөрөнгийг хураана гэж олон жил ярьсан. Яг үнэндээ хилийн чанадад байгаа тэр мөнгөний хөрөнгө хэмжээг тоолж, хураана гэж хий ярихын оронд өөрсдийн нүдэнд ил байгаа хоёр сая төгрөгийн цалинтай мөртлөө "Ланд 200" машин унадаг, гурван сая төгрөгийн орлоготой мөртлөө гурван тэрбумын хауст амьдардаг төрийн хатуу албан тушаал хашиж байсан болон төрийн өмчит компаниудын захирлаар ажиллаж байсан хүмүүст хариуцлага тооцох асуудал чухал байна.  Энэ асуудлаар анхдагч хуулийн төсөл боловсруулж, эхний байдлаар танилцууллаа.  Нэмэлт саналууд авна. Энэ намрын чуулганаар Засгийн газарт өргөн барих зорилготой ажиллаж байна.

-Хуулийн үйлчлэлийг ямар байхаар тусгасан бэ?

-Хууль батлагдвал хөөн хэлэлцэх хугацаа ч юм уу, шалтаг, тайлбар сонсохгүйгээр татвар төлөөгүй, хууль ёсны орлогоо баталж чадаагүй хууль бус хөрөнгүүдийг хураах ёстой. Үүнийг Монголын ард түмэн шаардаж байгаа. Ингэж байж бид авлигатай тэмцэх асуудал дээр амжилт гаргана. Хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүстэй холбоотой хураагдсан хөрөнгө, орлого сүүлийн 6-7 жилийн байдлаар 15 орчим тэрбум төгрөг төсөвт төвлөрсөн. Гэтэл аудитын дүгнэлтийг үзэхээр олон их наядын хохирол байдаг. Энэ хуулийн төсөл батлагдана гэж найдаж байна. Учир нь сонгуулиар УИХ-ын гишүүдийн 80 хувь нь бараг шинэ гишүүд сонсгогдсон. Шинэ гишүүд маань авлигын эсрэг зоригтой байна гэж итгэж байна. Мөн Ерөнхий сайд энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Хууль батлагдвал сан байгуулна. Тэгээд авлигаас хураагдсан мөнгийг боловсрол, эрүүл мэндийн салбарт зарцуулна. Мөн авлигын мэдээлэгчийн тухай Авлигын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл танилцуулсан. Энэ хуулийн төсөл нь таны мэддэг хэн нэгэн тендер залилсан, таны нүдэн дээр хөрөнгөжсөн, та авлигын гэрч болсон, ямар нэгэн мэдээлэл байгаа бол таны мэдээллийг шүүн таслах ажиллагааны эцсийн мөч хүртэл нууцалъя. Хэрэв авлигын хэрэг нотлогдвол тодорхой хувийг мэдээлэгчдээ өгье гэсэн агуулгатай юм.

-Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн асуудлаар байгуулагдсан ажлын хэсгийг та ахалж байна.  Энэ хэрэгт ахиц дэвшил гарах уу?

-Энэ хэрэг илрэх ёстой. Үүнээс гаднатөр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсан бид нарын зогсч байгаа энэ газраас хэдхэн метрийн зайд амиа алдсан. Төр нийгмийн зүтгэлтнүүд амиа алдсан хэрэг чимээгүй яваад байж болохгүй. Хууль зүй дотоод хэргийн сайд шууд мөрдөн байцаалтын үйл ажиллагааг удирддаггүй ч Засгийн газрын зүгээс ямар дэмжлэг шаардлагатай байна, үүний төлөө ажиллана. Ерөнхий сайдаас өгсөн үүрэг ч байгаа. Жил болгон сонгууль болохоор хэрэг ярьдаг, тэрийг улс төрийн журмаар ашигладаг. Ашиглахдаа хамтран зүтгэж явсан нөхдийнх нь эсрэг ашигладаг энэ байдлаас гарах ёстой.Эрүүгийн хэрэг бол эрүүгийн хэрэг, хэн нэгэн алуурчин, хэн нэгэн буруутай этгээд нь тогтоогдож, хариуцлагаа хүлээх ёстой. Улс төр бол тусдаа байх ёстой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 10. ПҮРЭВ ГАРАГ. № 197 (7441)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Уул уурхай
  • •Яам, Агентлаг
  • •Халуун сэдэв
ХУРААХ
Орон нутгийн сонгуульд 5735...
Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах...

О.Алтангэрэл: Төр нийгмийн зүтгэлтнүүдийн амиа алдсан хэрэг илрэх ёстой

БАТСАЙХАН 2024-10-10
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
О.Алтангэрэл: Төр нийгмийн зүтгэлтнүүдийн амиа алдсан хэрэг илрэх ёстой
 
Хүний эрхийг дээдэлсэн, авлигагүй, шударга төрийг бэхжүүлэх зорилгоор хуулийн төсөл боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулсан талаар  ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл мэдээлэл хийлээ.  Түүний байр суурийг хүргэе. 

-Хүний эрхийн багц хуулийг боловсруулж дууссан гэж ойлголоо.  Хуулийн төслийн үзэл баримтлалын талаар тодруулахгүй юу?

-Засгийн газрын хуралдаанаар Хүний эрхийн багц хуулийн төслийн эхний танилцуулгыг хийлээ. Үүнд, Жагсаал цуглааны журмын тухай, Хэвлэлийн эрх чөлөөний тухай, Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх хуульд өөрчлөлт оруулах тухай, Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслүүд багтсан. Түүнчлэн, Авлигын эсрэг хуулийн төслийг танилцууллаа.  Энэ хуулийн үзэл баримтлалд нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгө, орлогыг хураах тухай асуудал багтсан.  Ер нь нэг зарчим бий. Монгол Улс хөөн хэлэлцэх хугацаагаа хуулийн хийдлээр, албан тушаалтнуудын эрх мэдлээс шалтгаалан авлигачдыг шийтгэж чадалгүй өдийг хүрсэн. Бид оффшор дансанд байгаа хөрөнгийг хураана гэж олон жил ярьсан. Яг үнэндээ хилийн чанадад байгаа тэр мөнгөний хөрөнгө хэмжээг тоолж, хураана гэж хий ярихын оронд өөрсдийн нүдэнд ил байгаа хоёр сая төгрөгийн цалинтай мөртлөө "Ланд 200" машин унадаг, гурван сая төгрөгийн орлоготой мөртлөө гурван тэрбумын хауст амьдардаг төрийн хатуу албан тушаал хашиж байсан болон төрийн өмчит компаниудын захирлаар ажиллаж байсан хүмүүст хариуцлага тооцох асуудал чухал байна.  Энэ асуудлаар анхдагч хуулийн төсөл боловсруулж, эхний байдлаар танилцууллаа.  Нэмэлт саналууд авна. Энэ намрын чуулганаар Засгийн газарт өргөн барих зорилготой ажиллаж байна.

-Хуулийн үйлчлэлийг ямар байхаар тусгасан бэ?

-Хууль батлагдвал хөөн хэлэлцэх хугацаа ч юм уу, шалтаг, тайлбар сонсохгүйгээр татвар төлөөгүй, хууль ёсны орлогоо баталж чадаагүй хууль бус хөрөнгүүдийг хураах ёстой. Үүнийг Монголын ард түмэн шаардаж байгаа. Ингэж байж бид авлигатай тэмцэх асуудал дээр амжилт гаргана. Хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүстэй холбоотой хураагдсан хөрөнгө, орлого сүүлийн 6-7 жилийн байдлаар 15 орчим тэрбум төгрөг төсөвт төвлөрсөн. Гэтэл аудитын дүгнэлтийг үзэхээр олон их наядын хохирол байдаг. Энэ хуулийн төсөл батлагдана гэж найдаж байна. Учир нь сонгуулиар УИХ-ын гишүүдийн 80 хувь нь бараг шинэ гишүүд сонсгогдсон. Шинэ гишүүд маань авлигын эсрэг зоригтой байна гэж итгэж байна. Мөн Ерөнхий сайд энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Хууль батлагдвал сан байгуулна. Тэгээд авлигаас хураагдсан мөнгийг боловсрол, эрүүл мэндийн салбарт зарцуулна. Мөн авлигын мэдээлэгчийн тухай Авлигын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл танилцуулсан. Энэ хуулийн төсөл нь таны мэддэг хэн нэгэн тендер залилсан, таны нүдэн дээр хөрөнгөжсөн, та авлигын гэрч болсон, ямар нэгэн мэдээлэл байгаа бол таны мэдээллийг шүүн таслах ажиллагааны эцсийн мөч хүртэл нууцалъя. Хэрэв авлигын хэрэг нотлогдвол тодорхой хувийг мэдээлэгчдээ өгье гэсэн агуулгатай юм.

-Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн асуудлаар байгуулагдсан ажлын хэсгийг та ахалж байна.  Энэ хэрэгт ахиц дэвшил гарах уу?

-Энэ хэрэг илрэх ёстой. Үүнээс гаднатөр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсан бид нарын зогсч байгаа энэ газраас хэдхэн метрийн зайд амиа алдсан. Төр нийгмийн зүтгэлтнүүд амиа алдсан хэрэг чимээгүй яваад байж болохгүй. Хууль зүй дотоод хэргийн сайд шууд мөрдөн байцаалтын үйл ажиллагааг удирддаггүй ч Засгийн газрын зүгээс ямар дэмжлэг шаардлагатай байна, үүний төлөө ажиллана. Ерөнхий сайдаас өгсөн үүрэг ч байгаа. Жил болгон сонгууль болохоор хэрэг ярьдаг, тэрийг улс төрийн журмаар ашигладаг. Ашиглахдаа хамтран зүтгэж явсан нөхдийнх нь эсрэг ашигладаг энэ байдлаас гарах ёстой.Эрүүгийн хэрэг бол эрүүгийн хэрэг, хэн нэгэн алуурчин, хэн нэгэн буруутай этгээд нь тогтоогдож, хариуцлагаа хүлээх ёстой. Улс төр бол тусдаа байх ёстой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 10. ПҮРЭВ ГАРАГ. № 197 (7441)

ФОТО:

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

4 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

4 цагийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

4 цагийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

4 цагийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

20 цагийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

21 цагийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

1 өдрийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

1 өдрийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

1 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

2 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-25 өмнө

Үс засуулбал эд мал арвидна

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах